Monday, February 2, 2015

Дэлхийд гайхагддаг суперхүнснүүдийн нэг-Спирулина





Спирулина нь ямар ч нийлэг аминдэм, эрдсийн бэлдмэлүүдтэй харьцуулашгүй, хүний биед хамгийн өндөр буюу 98% шингэдэг байгалийн уураг, аминдэм, шимт бодисуудын эх үүсвэр юм. Товчхондоо байгаль эхээс бидэнд заяасан мультивитамин гэж ойлгож болно. Цэвэр байгалийн ургамал учраас яг л бусад хоол хүнснүүдийн адил шимэгдэнэ. 

Мушгиа замаг
Дулаан, шүлтлэг, цэвэр усанд ургадаг, микроскопоор харагдах маш жижиг хэмжээтэй, мушгиа хэлбэртэй, хөх-ногоон өнгийн нэг эст замаг нь манай ертөнц дээр 3.5 тэрбум жил буюу дэлхий ертөнц үүссэн цагаас хойш өнөөг хүртэл оршсоор ирсэн гэвэл та итгэх үү?
Энэ нь хамгийн эрхтний фотосинтез явуулагч амьд биет ургамал гэдгийг олон хүн мэддэггүй. Эртний Ацтекүүд болон Африкийн омгууд мянгаад жилийн өмнө хэрэглэж эхэлсэн байна. 


Спирулинагийн 65% нь төгс уураг бөгөөд төмөр, гамма-линолений хүчил, үл орлогдох тосны хүчил, гликоген, фикоцианин, хлорофилл зэрэг хэрэгцээтэй бүхий л чухал аминдэм, эрдэс бодисуудыг хамгийн зохистой хувь хэмжэгээр түүнчлэн бусад ургамлуудтай харьцуулахад хамгийн их хэмжээгээр агуулдаг. Дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг учраас дархлаа дэмжих, сайжруулах үйлчилгээ үзүүлдэг. 

Үйлчилгээ


  • Ядралтыг эрс багасгана
  • Энерги эрч хүчийг нэмэгдүүлнэ 
  • Төмрийн дутагдлаас сэргийлнэ
  • Дархлааг сайжруулна
  • Хавдар, үрэвслийн эсрэг үйлчилгээг идэвхжүүлнэ
  • Цус төлжүүлж, цусны эргэлтийг сайжруулна
  • Элэгний үйл ажиллагааг дэмжинэ
  • Цусан дахь холестролын түвшинг бууруулна
  • Исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Тархины үйл ажиллагааг сайжруулна
  • Хүчил шүлтийн тэнцвэрийг хадгална

Спирулина нь шимт бодисуудын дутагдалд орсон, хэрэгцээ их байгаа хүмүүст хамгийн зохимжтой бөгөөд өөр ямар ч хүнс, ургамалтай харьцуулшгүй. Бета-каротины өндөр агууламж нь А аминдэмийн дутагдлаас болж үүсдэг нүдний хараа муудахаас сэргийлнэ. Уураг болон В аминдэмүүдийн нийлэмж нь хүүхдийн өсөлтийг дэмжинэ. Дааврын тогтолцоог дэмжигч гамма-линолений хүчлийг их хэмжээгээр агуулсан цорын ганц эх үүсвэр. 

Хэнд хэрэгтэй вэ?
  • Дархлаа суларсан хүмүүст
  • Хэт их ачаалал, стресстэй ажилладаг хүмүүст
  • Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд
  • Цагаан, ногоон хоолтонд
  • Төмрийн дутагдлын эмчилгээний хажуугаар
  • Спорт, фитнессээр хичээллэгчид
  • Хүүхэд, өсвөр насныханд
  • Өдөр тутмын шимт бодисын хэрэгцээг бүрэн нөхөхийг хүссэн хүн бүрт

Lifestream Органик Спирулина

Спирулина буюу Мушгиа замагны шахмал
 Lifestream Биоактив Спирулина /нунтаг болон шахмал/
Биоактив Спирулина

Нунтаг Спирулина

Шахмал Спирулина
Утас болон онлайнаар захиалга авч үнэгүй хүргэлт хийдэг. 
-320202



Thursday, January 22, 2015

Кальцийн бэлдмэлийн хэрэглээ



Кальци-Яс, шүдний бат бэх байдлыг бүрдүүлэгч

Кальци нь бусад эрдэстэй харьцуулахад биед харьцангуй их хэмжээтэй агуулагддаг эрдэс бодис бөгөөд нийт кальцийн 99% нь яс, шүдэнд, үлдсэн нь эсийн гаднах шингэн болон зөөлөн эдэд агуулагддаг. Кальцийг биед шаардагдах хэмжээнээс багаар хэрэглэвэл бие махбод хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд кальцийг яснаас авч хэрэглэдэг. 

Кальци дутагдахад илэрдэг шинжүүд

  • Гар, хөл бадайрах 
  • Хумс хугарамтгай болох, 
  • Яс сийрэгжиж, хэврэгшиж, хугарах, 
  • Толгой өвдөх, 
  • Зүрх дэлсэх, 
  • Даралт ихдэх, 
  • Нойргүйдэх, цочромтгой болох, 
  • Булчин шөрмөс татах, 
  • Сандрах, гэнэт түгших, 
  • Шүд хэврэгших, хугарах

Өсвөр насны хүүхдүүдээ хангалттай кальци авч байгаа эсэхэд анхаарлаа хандуулаарай

Хүүхэд болон залуу насанд яс ихээр өсөж, томордог, нийт ясны массын 40% нь бий болдог. Өсвөр насанд ясны бүтцэд хангалттай хэмжээний кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн, бэлдмэл хэрэглэх нь амьдралын сүүлийн жилүүдэд ясны сийрэгжилттэй болох эрсдлийг ихээр бууруулдаг. Өсвөр насныхан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээсээ илүүтэйгээр хийжүүлсэн ундаа уудагтай холбоотойгоор кальцийн хэрэглээ буурсанаас гадна хийжүүлсэн ундааны найрлага дах фосфор нь кальцийн шимэгдэлтийг бууруулдаг.

Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд

Эхийн хэвлий дэх хүүхдийн яс, шүдийг бэхжүүлэх, зүрх, мэдрэл, булчингийн хэвийн хөгжлийг хангах, зүрхний хэвийн хэмнэл бий болох болон цус бүлэгнэх үйл ажиллагаа хэвийн байхад кальци шаардлагатай байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн кальцийн өдрийн хэрэгцээ нь жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй адил 1000мг (жирэмслэлтийн туршид болон хөхүүл үед) байдаг. Харин 18-аас доош насны жирэмсэн эмэгтэйд өсвөр насныхантай адил өдөрт 1300мг кальцийн хэрэгцээтэй байдаг. 

Натурал кальцийн бэлдмэл
Кальцийн нэмэлт нь жирэмсний үед даралт ихдэх, жирэмсний хожуу хордлого тусах эрсдлийг бууруулдаг. 14946 эмэгтэйд хийгдсэн 11 судалгаанаас үзэхэд өдөрт 1г-аас дээш хэмжээний кальци хэрэглэж байсан жирэмсэн эмэгтэйчүүд кальци хэрэглээгүй (пласебо) эмэгтэйчүүдээс цусны даралт ихсэх эрсдэл маш бага байжээ. Мөн эхийн эндэгдэл, жирэмсний ямар нэг хүндрэл гарах магадлал нь кальци өдөрт 1г-аас их хэмжээгээр хэрэглэж байсан эмэгтэйчүүдэд бага тохиолддог. Түүнчлэн кальцийг нэмэлтээр хэрэглэхэд нярай жин багатай төрөхөөс сэргийлдэг. 

Цэвэршсэн эмэгтэйчүүд 

Цэвэршилтийн үед кальци хэрэглэхийг зөвлөдөг
Кальцийн хэрэгцээ цэвэршилттэй холбогдон ихэсдэг. Эстрогений түвшин буурдаг нь кальцийн гэдэсний шимэгдэлт болон бөөрний эргэн шимэгдэлтийг бууруулдаг. 65 насанд хүрэхэд кальцийн шимэгдэлт өсвөр насныхтай харьцуулахад 50%-аар буурсан байдаг. Цэвэршсэн эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт тохиолдоход дааврын нөлөө их байдаг учраас ургамлын гаралтай дааврууд болох фитоэстроген агуулсан ургамлуудыг давхар хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Фитоэстрогенүүд нь биеийн дотоод эстроген дутагдсан, илүүдсэн аль аль тохиолдлуудад тэнцвэржүүлэгч үйлчилгээтэй учраас эстроген дутагдсаны улмаас үүсдэг ясны сийрэгжилтийн эмчилгээнд маш үр дүнтэй юм. Ургамлын гаралтай эстрогенүүд нь маалинганы үр (Лайфстрийм СиСиФлакс), ногоон гоньд, цооргоно, жавай, чайр, шар буурцаг зэрэг ургамлуудын найрлагад агуулагддаг. 

Кальцийн нэмэлтийг хэрэглэхдээ анхаарах зүйлс

Д аминдэмийн үйлчилгээ

  • Кальцийн шимэгдлийг идэвхижүүлэхэд Д аминдэм шаардлагатай учраас хангалттай хэмжээний Д аминдэмийг хоолоор, хүнсний нэмэлтээр эсвэл наранд биеэ шарах байдлаар авч байх нь зайлшгүй шаардлагатай. Зөвхөн кальцийг дангаар хэрэглэлээ гээд сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаараарай. Д аминдэм төдийгүй бор, стронци, К аминдэмүүд ч ясны бүтцэд оролцдог учраас зөв зохистой хооллож, бүх төрлийн шимт бодисуудаа авч байх нь ясны бүтцийг бэхжүүлэхэд төдийгүй биеийн бусад бүх үйл ажиллагаанд ач холбогдолтой. 



Д аминдэм

  • Ясны нийт эзлэхүүний 50%-ийг уураг эзэлдэг. Кальцийг уураг ихтэй хоол хүнсний хамт хэрэглэхэд ясны бүтэц улам бат бөх болдог. 
  • Долоогоно, нэрс, бөөрөлзгөнө гэх мэт ургамлуудын найрлага дах антоцианидин хэмээх антиоксидантууд нь коллаген уургийн бүтцийг тогтворжуулах, коллагенийг нийлэгжлийг идэвхижүүлэх чадвартай. Тийм учраас ясны эрдсийн бус бүтэц болох уургуудын нийлэгжлийг сайжруулах, уураг ихтэй хоол идэх нь ясны сийрэгжлийн эмчилгээнд чухал үүрэгтэй юм. 
  • Архи, тамхи, кофе зэргийг ихээр хэрэглэх нь ясны сөрөг баланс буюу яс сийрэгжилтийг үүсгэхэд нөлөөлдөг.
  •  Кальци нь төмрийн шимэгдлийг бууруулдаг учраас төмөр, фолийн хүчлийн нэмэлтээс тусад нь, өдрийн өөр өөр цагуудад уух хэрэгтэй. 


Дасгал

Долоо хоногт 3 удаа, тус бүр 1 цагаар дасгал хийх нь ясны масс алдагдлаас сэргийлэх төдийгүй ясны бүтцийг улам бат бэх болгодог. Дасгалын үед булчин ажиллаж, ясанд даралт үзүүлснээр ясны хэмжээ, нягтралыг нэмэгдүүлдэг. Тийм болохоор кальцийн нэмэлтийг хэрэглэх явцдаа дор хаяж өдөрт 30 минут шогших, алхах, ямар нэг спортоор хичээллэх нь ясны сийрэгжлийн эмчилгээнд сайнаар нөлөөлдөг. 

Кальцийг хэрэгцээгээ хэрхэн авах вэ?

Тараг, бяслаг гэх мэт сүүн бүтээгдэхүүн өдөрт 3-4 порцоор хэрэглэх нь кальцийн хэрэгцээг бүрэн нөхөж чаддаг учраас заавал нэмэлтээр хэрэглэх шаардлагагүй юм. 1 аяга тарганд 300-450мг, бяслаг 85г 300-450мг, бараан ногоон өнгийн навчит ногоо 1 аяга 100-200мг кальцийг агуулдаг. Хоол хүнсээрээ өдрийн хэрэгцээгээ авч чадахгүй байгаа тохиолдолд нэмэлт бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг. 

Нэг удаагийн кальцийн нэмэлт бэлдмэлийн тун 500мг-аас хэтрэхгүй байх шаардлагатай. Учир нь бие махбод нэг удаад тийм хэмжээний кальцийг биед шимэгдүүлэх чадвартай байдаг. Кальцийн нэмэлтийг их тунгаар нэг дор хэрэглэхэд бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх ба хоол хүнснээс төмөр, цайр шимэгдэх үйл явцыг удаашруулдаг. 

Ургамлын гаралтай кальцийн бэлдмэл, 320202 утсаар үнэгүй хүргэлттэй
Кальцийн нэмэлт нь янз бүрийн хэлбэртэй байдаг бөгөөд хамгийн түгээмэл байдаг хэлбэр нь кальцийн карбонат юм. Гэхдээ кальцийн карбонат нь ходоодны хүчиллэг их үед сайн задардаг. Кальцийн цитратын шимэгдэлт нь бусад хэлбэрээсээ илүү сайн байдаг, мөн ходоодны хүчиллэг их байх шаардлагагүй, хоолны хооронд уух боломжтой юм. Кальцийн фосфат, кальцийн лактат, кальцийн глюконат кэрэг хэлбэрүүдэд агуулагдах элементийн кальцийн хэмжээ бага байдаг. Шүрэн кальци нь далайн шүр, кальцийн гипроксиапатит нь үнээний нунтагласан яснаас гаралтай байдаг. Бусад карбонат, цитрат, глюконат зэргийг шохойн чулууг нийлэгжүүлэн гаргаж авдаг. Лайфстрийм үйлдвэрийн байгалийн гаралтай буюу далайн ургамлын гаралтай элдэв нэмэлт найрлагагүй органик кальци бас худалдаалагдаж байгаа. Нэг капсулын найрлага дах кальци нь 300мг учраас шимэгдэлт сайтай байдаг. 

Гэрийн нөхцөлд кальцийн нэмэлтээ шалгах арга

170г 5%-ийн цагаан цуунд 2 ширхэг кальцийн нэмэлтийг хийж, 2 минут тутамд хутгахад 30 минутын дараа шахмал жижиг хэсгүүдэд задарч байвал ходоодонд сайн уусна гэсэн үг юм. Гэхдээ ходооодны хүчиллэг багадсан тохиолдолд кальцийн шимэгдэлт тийм ч сайн байдаггүйг анхаарах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд зөвхөн кальцийн нэмэлтийг дангаар хэрэглээд үр дүн гарахгүй гэдгийг дахин сануулъя. Бүх төрлийн тэжээлт бодисуудыг хангалттай агуулсан зохистой хоол идэж, дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршилаас татгалзах, шалтгаанд тохирсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэт арга хэмжээг авахын хажуугаар кальцийн нэмэлт бэлдмэлийг бага тунгаар, өдрийн турш хувааж ууснаар хамгийн үр дүнтэй байх боломжтой. 

Агаруу дэлгүүрт хүрэлцэн ирэх /89005671/ буюу 320202 утсаар захиалга өгөн хүргүүлэн аваарай. 


Sunday, January 4, 2015

Ганга өвсний хэрэглээ

Ганга өвсний хэрэглээ, ач тус

Манай дэлгүүрт ганга өвсний найрлагатай саван худалдаанд ирлээ

Ганга өвсний найрлагатай, гар хийцийн органик саван

Ганга өвсний найрлагатай, Монголд үйлдвэрлэсэн Органик саван

Friday, January 2, 2015

Д аминдэм нь ханиадны вакцин болон вирусын эсрэг эмээс илүү үр дүнтэй нь батлагджээ



Японы эмч нар ханиад тусах магадлал Д аминдэм хэрэглэсэн хүүхдүүдэд 50%-аар буурдаг гэдгийг тогтоожээ. Эмнэлзүйн Шим тэжээл судлалын Америкийн сэтгүүлд /American journal of Clinical Nutrition/ сэтгүүлд хэвлэгдсэн энэ судалгаанаас харахад нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний биед үүсдэг Д аминдэм нь ямар нэгэн гаж нөлөөгүйгээр, хямд үнэтэйгээр, вакцин болон вирусын эсрэг эмүүдээс хэд дахин үр дүнтэйгээр ханиаднаас сэргийлэх боломжтой байна.  

Энэ судалгаанд 6-15 насны хүүхдүүд оролцсон ба Д аминдэмийн нэмэлт хэрэглэж байсан 10 хүүхдээс 1 нь ханиад хүрсэн бол хэрэглээгүй 5 хүүхдээс 1 нь ханиад хүрсэн байжээ. Энэ эмнэлзүйн судалгааг удирдсан Япон эмч Мицүёоши Урашима The Times сэтгүүлд "Д аминдэм нь ханиаднаас сэргийлэхэд вакцинаас илүү үр дүнтэй" гэж хэлсэн байна. Энэ судалгаанд оролцохоос өмнө эцэг эх нь Д аминдэм уулгаж байсан хүүхдүүдэд ханиад тусах магадлал бүр л илүү бага байсан байна. Д аминдэм ууснаар эрсдэл 3 дахин буурдаг байна. 

Лондонд ажилладаг нэгэн эмч өвчтнүүддээ вакцин хийлгэхээс илүү Д аминдэм хэрэглэхийг зөвлөдөг. Мөн Канад, Америкд цөөнгүй эмч олон тооны архаг өвчнүүдэд Д аминдэмийг өдөрт 50,000 ОУН хэмжээгээр хэрэглэдэг. John Cannel эмч ханиад, томууны шинж тэмдэг илэрмэгц 3 өдөр дараалан 50,000 ОУН Д аминдэм хэрэглэхийг зөвлөдөг. Д аминдэм нь өөрөөр хэлбэл байгалийн гаралтай микробын эсрэг бэлдмэл юм.  

Д аминдэмийн дутагдал нь өвлийн саруудад маш элбэг, ялангуяа экватороос хойшлох тусам Д аминдэмийн дутагдалтай байх нь нэмэгддэг. Д аминдэм дархлаа зохицуулах үйлчилгээтэй бөгөөд үрэвсэл үүсгэгч бодисуудын ялгарлыг бууруулж, халдвараас хамгаалах эхний шатны макрофаг эсийн идэвхийг сайжруулдаг. Мөн амьсгалын замд микробын эсрэг үйлчилгээтэй бодисуудын нийлэгжлийг эрчимжүүлж, хатгаанаас сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг.


Д аминдэмийн эх үүсвэр, үйлчилгээ

Д аминдэм хэрэглэснээс ханиад, томуу тусах эрсдэл 50% буурна

Нийт 354 хүүхэд судалгаанд оролцсон бөгөөд Д аминдэм нь томуугийн А вирусын эсрэг маш сайн хамгаалж, В вирусын эсрэг хамгаалалт бага байжээ.
Судалгаа нь давхар нууцлалтай, санамсаргүй сонголтот, хяналтат судалгаа бөгөөд Японы Токио хотын Jikei Анагаах ухааны их сургуулийн эмч нарын удирдсан байна.

Хүүхдүүдэд өдөрт 1200 ОУН Д аминдэмийг 3 сарын турш уулгажээ. Эхний 1 сард аминдэм ууж байсан бүлгийн хүүхдүүд хяналтын бүлэгтэйгээ яг адил хэмжээгээр ханиад тусч байжээ. Харин 2 дах сараас хүүхдүүдийн цусны Д аминдэмийн түвшин нэмэгдэж, ханиад тусах тоо ч багасчээ.
Вирусын эсрэг эмүүд болон занамивир, оселтамивир зэрэг эмүүд нь ханиадны халдварын эрсдлийг 8% бууруулж байсан бол Д аминдэм 50%-аар бууруулж байгааг энэ судалгаанд онцолжээ.

Вирусын эсрэг эмүүдийг ханиадны вакцинаас илүү үр дүнтэй гэж үздэг байтал Д аминдэм илүү үр дүнтэйг дээрх судалгааны үр дүнгээс харж болно. Вирусын эсрэг эмүүд нь маш үнэтэй, мөн гаж нөлөө ихтэй байхад Д аминдэм нь ясны сийрэгжлээс сэргийлэх, рахитийг эмчлэх, хавдрын эрсдлийг бууруулах, зүрх судасны өвчин, чихрийн шижиний эрсдлйг бууруулах, нян, вирусын халдварын эсрэг гэх мэт олон ач тустай байдаг.
Япон судлаачид Д аминдэмийн цусан дах түвшин өвлийн улиралд ихээр буурсантай холбоотойгоор 12-3 саруудад ханиадны тархалт ихээр нэмэгддэг гэж үзжээ.

Д аминдэм нь хүний төрөлхийн дархлаа, цагаан эсүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж, вирусыг устгахад тусалдаг.

Эх үүсвэр: Am J Clin Nutr 2010;91:1255–60

Д аминдэмийн статус болон амьсгалын доод замын халдварын эрсдэл

Рахит нь ихэвчлэн хатгаатай зэрэгцэн тохиолддог боловч олон судалгаа хийгдэж амжаагүй байна. Судалгаа, мэдээлэл цугларсаар байгаа бөгөөд эдгээр мэдээлэлд нянгийн эсрэг пептидүүд нь Д аминдэмийн статусаас хамааралтай байдгийг баталсаар байна.

Энэтхэгт хийгдсэн судалгаагаар Д аминдэмийн дутагдал нь 5-аас доош насны хүүхдийн хүнд хэлбэрийн амьсгалын доод замын цочмог үрэвслийн маш чухал эрсдэлт хүчин зүйл болж байжээ. Харин Эдмонтонд 1-24 сартай хүүхдүүдэд хийгдсэн судалгаан дээр Д аминдэмийн дутагдал нь ганцаараа амьсгалын доод замын цочмог үрэвсэлд хүргэдэггүй боловч Д аминдэмийн рецепторын үйл ажиллагааны дутагдал болон 25-гидрокси Д аминдэмийн сийвэнгийн түвшин 80нмол/л-ээс бага байх зэрэг нь амьсгалын доод замын цочмог үрэвсэлд хүргэхэд нөлөөлдөг гэсэн үр дүн гарчээ. Канадын хойд талын Баффин арлын уугуул иргэдийн дунд Д аминдэмийн дутагдал их байдаг бөгөөд мөн энд хүнд хэлбэрийн нярайн бронхиолит /уушигны гуурсанцар хоолойн үрэвсэл/ их тохиолддог бөгөөд зайлшгүй эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог байна.

Эдгээрээс харахад Д аминдэмийн дутагдал нь дархлааны үйл ажиллагаа алдагдахад хүргэж, вирусын халдварт өртөмтгий байдлыг бий болгож байж магадгүй юм.

Эх үүсвэр: Se Young Kim, MD, PhD, The pleiomorphic actions of vitamin D and its importance for children
Ann Pediatr Endocrinol Metab 2013;18:45-54 

Д аминдэмийн дутагдал ба рахитийн тухай эндээс дэлгэрүүлэн уншина уу.

Та ямар Д аминдэм сонгохоо мэдэхгүй байгаа бол танд Шинэ Зеландын, байгалийн гаралтай Д аминдэмийг санал болгож байна.





Сармистай шөл хэрхэн хийх вэ?

Ямар ч антибиотикноос илүү сайн үйлчлэх сармистай шөлний жорыг танилцуулж байна.

Орц
  • 2 ш сонгино
  • 4 булцуу сармис, шарсан
  • 1.8 литр ясны эсвэл ногооны шөл
  • Амт оруулах лаврын навч, ганга
  • Сармисны хумс, хэрчсэн
  • Давс /өөрийн амтанд тохируулан/
Заавар
1. Эхлээд сармисаа шарна. Зуухаа 200С-д халаана. Сармисны гаднах хальснуудыг авна. Дараа нь үзүүр хэсгийг зүсээд, оливийн тос түрхээд, хөнгөн цагаан цаасаар бүрж, 200С-д 30 минут шарна. Жорыг эндээс авав.

Сармис шарах

 Шарах шүүгээнээс гаргасны дараа хальснуудыг нь авна. 
Шарсан сармис

2. Шөлөө халаана.

3. Хайруулын тавганд бага зэргийн оливийн тос хийж, халаагаад, сонгиноо бор өнгөтэй болтол шарна.

4. Шарсан сонгино, сармис, шөлөө холигчинд хийж, зутан болтол нь хутгасны дараа саванд хийж, лаврын навч, гангаа хийж, 10 минут байлгана.

5. Шөлөө таваглахдаа бага зэргийн шинэхэн хэрчсэн сармис нэмнэ.

Сонгино, сармисны шөл
Шөлний жорыг эндээс авав.

Тэмдэглэл:
*Сармисыг хэдийгээр түүхийгээр нь болголгүй хэрэглэх хэрэгтэй. Шарах шүүгээнд 200С-д 30 минут болгоход антиоксидантын идэвхи нь 5-30% буурдаг ба 10 минут буцалгахад 30-50% буурдаг байна. Тэгэхээр тодорхой хувиар идэвхи нь буурсан ч нилээд их хэмжээгээр хэрэглэж байгаа учраас ач тусаа өгөх нь тодорхой.
*Сармистай шөлний нилээд олон жор байсны хамгийн хялбар нь энэ байлаа. Дээрх шөлөн дээр цөцгий нэмж сүүн шөл бас гаргаж болно. Олон төрлийн ногоо нэмж болох бөгөөд үүнийгээ сармистай талхтай цуг идвэл бүр ч амттай байх болно.
*Сармисны ач тус болон хэрэглээг дараах зурагнаас харна уу.


ОрцTwo onions, sliced and caramelized Four globes of garlic, roasted (The “globe” is the entire head of garlic with all of its “cloves” or pieces.) 1/2 gallon of soup broth (bone or ve...

Two onions, sliced and caramelized Four globes of garlic, roasted (The “globe” is the entire head of garlic with all of its “cloves” or pieces.) 1/2 gallon of soup broth (bone or ve...