Японы эмч нар ханиад тусах магадлал Д аминдэм
хэрэглэсэн хүүхдүүдэд 50%-аар буурдаг гэдгийг тогтоожээ. Эмнэлзүйн Шим тэжээл
судлалын Америкийн сэтгүүлд /American journal of Clinical Nutrition/ сэтгүүлд
хэвлэгдсэн энэ судалгаанаас харахад нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний биед
үүсдэг Д аминдэм нь ямар нэгэн гаж нөлөөгүйгээр, хямд үнэтэйгээр, вакцин болон
вирусын эсрэг эмүүдээс хэд дахин үр дүнтэйгээр ханиаднаас сэргийлэх боломжтой
байна.
Энэ судалгаанд 6-15 насны хүүхдүүд оролцсон ба Д
аминдэмийн нэмэлт хэрэглэж байсан 10 хүүхдээс 1 нь ханиад хүрсэн бол
хэрэглээгүй 5 хүүхдээс 1 нь ханиад хүрсэн байжээ. Энэ эмнэлзүйн судалгааг
удирдсан Япон эмч Мицүёоши Урашима The Times сэтгүүлд "Д аминдэм нь
ханиаднаас сэргийлэхэд вакцинаас илүү үр дүнтэй" гэж хэлсэн байна. Энэ
судалгаанд оролцохоос өмнө эцэг эх нь Д аминдэм уулгаж байсан хүүхдүүдэд ханиад
тусах магадлал бүр л илүү бага байсан байна. Д аминдэм ууснаар эрсдэл 3 дахин
буурдаг байна.
Лондонд ажилладаг нэгэн эмч өвчтнүүддээ вакцин
хийлгэхээс илүү Д аминдэм хэрэглэхийг зөвлөдөг. Мөн Канад, Америкд цөөнгүй эмч
олон тооны архаг өвчнүүдэд Д аминдэмийг өдөрт 50,000 ОУН хэмжээгээр хэрэглэдэг.
John Cannel эмч ханиад, томууны шинж тэмдэг илэрмэгц 3 өдөр дараалан 50,000 ОУН
Д аминдэм хэрэглэхийг зөвлөдөг. Д аминдэм нь өөрөөр хэлбэл байгалийн гаралтай
микробын эсрэг бэлдмэл юм.
Д аминдэмийн дутагдал нь өвлийн саруудад маш элбэг,
ялангуяа экватороос хойшлох тусам Д аминдэмийн дутагдалтай байх нь нэмэгддэг. Д
аминдэм дархлаа зохицуулах үйлчилгээтэй бөгөөд үрэвсэл үүсгэгч бодисуудын
ялгарлыг бууруулж, халдвараас хамгаалах эхний шатны макрофаг эсийн идэвхийг
сайжруулдаг. Мөн амьсгалын замд микробын эсрэг үйлчилгээтэй бодисуудын
нийлэгжлийг эрчимжүүлж, хатгаанаас сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг.
Д аминдэмийн эх үүсвэр, үйлчилгээ |
Д аминдэм хэрэглэснээс ханиад, томуу тусах эрсдэл 50% буурна
Нийт 354 хүүхэд судалгаанд оролцсон бөгөөд Д аминдэм нь томуугийн А вирусын эсрэг маш сайн хамгаалж, В вирусын эсрэг хамгаалалт бага байжээ.Судалгаа нь давхар нууцлалтай, санамсаргүй сонголтот, хяналтат судалгаа бөгөөд Японы Токио хотын Jikei Анагаах ухааны их сургуулийн эмч нарын удирдсан байна.
Хүүхдүүдэд өдөрт 1200 ОУН Д аминдэмийг 3 сарын турш уулгажээ. Эхний 1 сард аминдэм ууж байсан бүлгийн хүүхдүүд хяналтын бүлэгтэйгээ яг адил хэмжээгээр ханиад тусч байжээ. Харин 2 дах сараас хүүхдүүдийн цусны Д аминдэмийн түвшин нэмэгдэж, ханиад тусах тоо ч багасчээ.
Вирусын эсрэг эмүүд болон занамивир, оселтамивир зэрэг эмүүд нь ханиадны халдварын эрсдлийг 8% бууруулж байсан бол Д аминдэм 50%-аар бууруулж байгааг энэ судалгаанд онцолжээ.
Вирусын эсрэг эмүүдийг ханиадны вакцинаас илүү үр дүнтэй гэж үздэг байтал Д аминдэм илүү үр дүнтэйг дээрх судалгааны үр дүнгээс харж болно. Вирусын эсрэг эмүүд нь маш үнэтэй, мөн гаж нөлөө ихтэй байхад Д аминдэм нь ясны сийрэгжлээс сэргийлэх, рахитийг эмчлэх, хавдрын эрсдлийг бууруулах, зүрх судасны өвчин, чихрийн шижиний эрсдлйг бууруулах, нян, вирусын халдварын эсрэг гэх мэт олон ач тустай байдаг.
Япон судлаачид Д аминдэмийн цусан дах түвшин өвлийн улиралд ихээр буурсантай холбоотойгоор 12-3 саруудад ханиадны тархалт ихээр нэмэгддэг гэж үзжээ.
Д аминдэм нь хүний төрөлхийн дархлаа, цагаан эсүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж, вирусыг устгахад тусалдаг.
Эх үүсвэр: Am J Clin Nutr 2010;91:1255–60
Д аминдэмийн статус болон амьсгалын доод замын халдварын эрсдэл
Рахит нь ихэвчлэн хатгаатай зэрэгцэн тохиолддог боловч олон судалгаа
хийгдэж амжаагүй байна. Судалгаа, мэдээлэл цугларсаар байгаа бөгөөд
эдгээр мэдээлэлд нянгийн эсрэг пептидүүд нь Д аминдэмийн статусаас
хамааралтай байдгийг баталсаар байна.
Энэтхэгт хийгдсэн судалгаагаар Д аминдэмийн дутагдал нь 5-аас доош насны хүүхдийн хүнд хэлбэрийн амьсгалын доод замын цочмог үрэвслийн маш чухал эрсдэлт хүчин зүйл болж байжээ. Харин Эдмонтонд 1-24 сартай хүүхдүүдэд хийгдсэн судалгаан дээр Д аминдэмийн дутагдал нь ганцаараа амьсгалын доод замын цочмог үрэвсэлд хүргэдэггүй боловч Д аминдэмийн рецепторын үйл ажиллагааны дутагдал болон 25-гидрокси Д аминдэмийн сийвэнгийн түвшин 80нмол/л-ээс бага байх зэрэг нь амьсгалын доод замын цочмог үрэвсэлд хүргэхэд нөлөөлдөг гэсэн үр дүн гарчээ. Канадын хойд талын Баффин арлын уугуул иргэдийн дунд Д аминдэмийн дутагдал их байдаг бөгөөд мөн энд хүнд хэлбэрийн нярайн бронхиолит /уушигны гуурсанцар хоолойн үрэвсэл/ их тохиолддог бөгөөд зайлшгүй эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог байна.
Эдгээрээс харахад Д аминдэмийн дутагдал нь дархлааны үйл ажиллагаа алдагдахад хүргэж, вирусын халдварт өртөмтгий байдлыг бий болгож байж магадгүй юм.
Эх үүсвэр: Se Young Kim, MD, PhD, The pleiomorphic actions of vitamin D and its importance for children
Ann Pediatr Endocrinol Metab 2013;18:45-54

Д аминдэмийн дутагдал ба рахитийн тухай эндээс дэлгэрүүлэн уншина уу.
Та ямар Д аминдэм сонгохоо мэдэхгүй байгаа бол танд Шинэ Зеландын, байгалийн гаралтай Д аминдэмийг санал болгож байна.
No comments:
Post a Comment