Кальци-Яс, шүдний бат бэх байдлыг
бүрдүүлэгч
Кальци нь бусад эрдэстэй харьцуулахад биед харьцангуй их
хэмжээтэй агуулагддаг эрдэс бодис бөгөөд нийт кальцийн 99% нь яс, шүдэнд,
үлдсэн нь эсийн гаднах шингэн болон зөөлөн эдэд агуулагддаг. Кальцийг биед
шаардагдах хэмжээнээс багаар хэрэглэвэл бие махбод хэвийн үйл ажиллагаагаа
хангахын тулд кальцийг яснаас авч хэрэглэдэг.
Кальци дутагдахад
илэрдэг шинжүүд
- Гар, хөл бадайрах
- Хумс хугарамтгай болох,
- Яс сийрэгжиж, хэврэгшиж, хугарах,
- Толгой өвдөх,
- Зүрх дэлсэх,
- Даралт ихдэх,
- Нойргүйдэх, цочромтгой болох,
- Булчин шөрмөс татах,
- Сандрах, гэнэт түгших,
- Шүд хэврэгших, хугарах
Өсвөр насны хүүхдүүдээ хангалттай кальци авч байгаа эсэхэд анхаарлаа хандуулаарай
Хүүхэд болон залуу насанд яс ихээр өсөж, томордог, нийт
ясны массын 40% нь бий болдог. Өсвөр насанд ясны бүтцэд хангалттай хэмжээний
кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн, бэлдмэл хэрэглэх нь амьдралын сүүлийн
жилүүдэд ясны сийрэгжилттэй болох эрсдлийг ихээр бууруулдаг. Өсвөр насныхан
сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээсээ илүүтэйгээр хийжүүлсэн ундаа уудагтай
холбоотойгоор кальцийн хэрэглээ буурсанаас гадна хийжүүлсэн ундааны найрлага
дах фосфор нь кальцийн шимэгдэлтийг бууруулдаг.
Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд
Эхийн хэвлий дэх хүүхдийн яс, шүдийг бэхжүүлэх, зүрх,
мэдрэл, булчингийн хэвийн хөгжлийг хангах, зүрхний хэвийн хэмнэл бий болох
болон цус бүлэгнэх үйл ажиллагаа хэвийн байхад кальци шаардлагатай байдаг.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн кальцийн өдрийн хэрэгцээ нь жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй
адил 1000мг (жирэмслэлтийн туршид болон хөхүүл үед) байдаг. Харин 18-аас доош
насны жирэмсэн эмэгтэйд өсвөр насныхантай адил өдөрт 1300мг кальцийн
хэрэгцээтэй байдаг.
Натурал кальцийн бэлдмэл |
Цэвэршсэн
эмэгтэйчүүд
Цэвэршилтийн үед кальци хэрэглэхийг зөвлөдөг |
Кальцийн хэрэгцээ цэвэршилттэй холбогдон ихэсдэг.
Эстрогений түвшин буурдаг нь кальцийн гэдэсний шимэгдэлт болон бөөрний эргэн
шимэгдэлтийг бууруулдаг. 65 насанд хүрэхэд кальцийн шимэгдэлт өсвөр насныхтай
харьцуулахад 50%-аар буурсан байдаг. Цэвэршсэн эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт
тохиолдоход дааврын нөлөө их байдаг учраас ургамлын гаралтай дааврууд болох
фитоэстроген агуулсан ургамлуудыг давхар хэрэглэх зайлшгүй шаардлагатай.
Фитоэстрогенүүд нь биеийн дотоод эстроген дутагдсан, илүүдсэн аль аль
тохиолдлуудад тэнцвэржүүлэгч үйлчилгээтэй учраас эстроген дутагдсаны улмаас
үүсдэг ясны сийрэгжилтийн эмчилгээнд маш үр дүнтэй юм. Ургамлын гаралтай
эстрогенүүд нь маалинганы үр (Лайфстрийм
СиСиФлакс), ногоон гоньд, цооргоно, жавай, чайр, шар буурцаг зэрэг
ургамлуудын найрлагад агуулагддаг.
Кальцийн нэмэлтийг
хэрэглэхдээ анхаарах зүйлс
Д аминдэмийн үйлчилгээ |
- Кальцийн шимэгдлийг идэвхижүүлэхэд Д аминдэм шаардлагатай учраас хангалттай хэмжээний Д аминдэмийг хоолоор, хүнсний нэмэлтээр эсвэл наранд биеэ шарах байдлаар авч байх нь зайлшгүй шаардлагатай. Зөвхөн кальцийг дангаар хэрэглэлээ гээд сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаараарай. Д аминдэм төдийгүй бор, стронци, К аминдэмүүд ч ясны бүтцэд оролцдог учраас зөв зохистой хооллож, бүх төрлийн шимт бодисуудаа авч байх нь ясны бүтцийг бэхжүүлэхэд төдийгүй биеийн бусад бүх үйл ажиллагаанд ач холбогдолтой.
Д аминдэм |
- Ясны нийт эзлэхүүний 50%-ийг уураг эзэлдэг. Кальцийг уураг ихтэй хоол хүнсний хамт хэрэглэхэд ясны бүтэц улам бат бөх болдог.
- Долоогоно, нэрс, бөөрөлзгөнө гэх мэт ургамлуудын найрлага дах антоцианидин хэмээх антиоксидантууд нь коллаген уургийн бүтцийг тогтворжуулах, коллагенийг нийлэгжлийг идэвхижүүлэх чадвартай. Тийм учраас ясны эрдсийн бус бүтэц болох уургуудын нийлэгжлийг сайжруулах, уураг ихтэй хоол идэх нь ясны сийрэгжлийн эмчилгээнд чухал үүрэгтэй юм.
- Архи, тамхи, кофе зэргийг ихээр хэрэглэх нь ясны сөрөг баланс буюу яс сийрэгжилтийг үүсгэхэд нөлөөлдөг.
- Кальци нь төмрийн шимэгдлийг бууруулдаг учраас төмөр, фолийн хүчлийн нэмэлтээс тусад нь, өдрийн өөр өөр цагуудад уух хэрэгтэй.
Дасгал
Долоо хоногт 3 удаа, тус бүр 1 цагаар дасгал хийх нь ясны
масс алдагдлаас сэргийлэх төдийгүй ясны бүтцийг улам бат бэх болгодог. Дасгалын
үед булчин ажиллаж, ясанд даралт үзүүлснээр ясны хэмжээ, нягтралыг
нэмэгдүүлдэг. Тийм болохоор кальцийн нэмэлтийг хэрэглэх явцдаа дор хаяж өдөрт
30 минут шогших, алхах, ямар нэг спортоор хичээллэх нь ясны сийрэгжлийн
эмчилгээнд сайнаар нөлөөлдөг.
Кальцийг
хэрэгцээгээ хэрхэн авах вэ?
Тараг, бяслаг гэх мэт сүүн бүтээгдэхүүн өдөрт 3-4 порцоор
хэрэглэх нь кальцийн хэрэгцээг бүрэн нөхөж чаддаг учраас заавал нэмэлтээр
хэрэглэх шаардлагагүй юм. 1 аяга тарганд 300-450мг, бяслаг 85г 300-450мг, бараан
ногоон өнгийн навчит ногоо 1 аяга 100-200мг кальцийг агуулдаг. Хоол хүнсээрээ
өдрийн хэрэгцээгээ авч чадахгүй байгаа тохиолдолд нэмэлт бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг.
Нэг удаагийн кальцийн нэмэлт бэлдмэлийн тун 500мг-аас
хэтрэхгүй байх шаардлагатай. Учир нь бие махбод нэг удаад тийм хэмжээний
кальцийг биед шимэгдүүлэх чадвартай байдаг. Кальцийн нэмэлтийг их тунгаар нэг
дор хэрэглэхэд бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх ба хоол хүнснээс төмөр,
цайр шимэгдэх үйл явцыг удаашруулдаг.
Ургамлын гаралтай кальцийн бэлдмэл, 320202 утсаар үнэгүй хүргэлттэй |
Кальцийн нэмэлт нь янз бүрийн хэлбэртэй байдаг бөгөөд
хамгийн түгээмэл байдаг хэлбэр нь кальцийн карбонат юм. Гэхдээ кальцийн
карбонат нь ходоодны хүчиллэг их үед сайн задардаг. Кальцийн цитратын шимэгдэлт
нь бусад хэлбэрээсээ илүү сайн байдаг, мөн ходоодны хүчиллэг их байх
шаардлагагүй, хоолны хооронд уух боломжтой юм. Кальцийн фосфат, кальцийн
лактат, кальцийн глюконат кэрэг хэлбэрүүдэд агуулагдах элементийн кальцийн
хэмжээ бага байдаг. Шүрэн кальци нь далайн шүр, кальцийн гипроксиапатит нь
үнээний нунтагласан яснаас гаралтай байдаг. Бусад карбонат, цитрат, глюконат
зэргийг шохойн чулууг нийлэгжүүлэн гаргаж авдаг. Лайфстрийм үйлдвэрийн
байгалийн гаралтай буюу далайн ургамлын гаралтай элдэв нэмэлт найрлагагүй органик
кальци бас худалдаалагдаж байгаа. Нэг капсулын найрлага дах кальци нь 300мг
учраас шимэгдэлт сайтай байдаг.
Гэрийн нөхцөлд
кальцийн нэмэлтээ шалгах арга
170г 5%-ийн цагаан цуунд 2 ширхэг кальцийн нэмэлтийг
хийж, 2 минут тутамд хутгахад 30 минутын дараа шахмал жижиг хэсгүүдэд задарч
байвал ходоодонд сайн уусна гэсэн үг юм. Гэхдээ ходооодны хүчиллэг багадсан
тохиолдолд кальцийн шимэгдэлт тийм ч сайн байдаггүйг анхаарах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд зөвхөн кальцийн нэмэлтийг дангаар
хэрэглээд үр дүн гарахгүй гэдгийг дахин сануулъя. Бүх төрлийн тэжээлт
бодисуудыг хангалттай агуулсан зохистой хоол идэж, дасгал хөдөлгөөн хийж, хорт
зуршилаас татгалзах, шалтгаанд тохирсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх
гэх мэт арга хэмжээг авахын хажуугаар кальцийн нэмэлт бэлдмэлийг бага тунгаар,
өдрийн турш хувааж ууснаар хамгийн үр дүнтэй байх боломжтой.
Агаруу дэлгүүрт хүрэлцэн ирэх /89005671/ буюу 320202 утсаар захиалга өгөн хүргүүлэн аваарай.