Sunday, November 30, 2014

Гэдэс цочролын хамшинж




(Irritable bowel syndrome/Синдром раздраженного кишечника)

Шинж тэмдэг

  • Энэхүү хамшинж нь дараах шинжүүдийн нийлбэрээс бүрдэнэ. Үүнд
  • Хэвлийгээр өвдөх
  • Гэдэс дүүрч, унгуулах
  • Өтгөн гадагшлах үйл явц өөрчлөгдөх, өтгөн хатах, суулгах зэрэг нь ээлжлэх
  • Бүдүүн гэдэсний салсын ялгарал нэмэгдэх
  • Биж хамшинж (дотор муухайрах, хоолонд дургүй болох, гэдэс дүүрэх) илрэх
  • Бухимдах, толгой өвдөх, ядрах, сэтгэл гутрах шинжүүд янз бүрийн түвшинээр илрэх

Ерөнхий ойлголт

Гэдэс цочролын хамшинж (ГЦХ) нь өвөрмөц, онцгой шалтгаангүйгээр хэвлийн өвдөлт, өтгөн гадагшлах үйл явцын алдагдлын шинжүүдээр илэрдэг хоол боловсруулах замын үйл ажиллагааны эмгэг юм. 

ГЦХ нь маш түгээмэл тохиолддог бөгөөд бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор бүдүүн гэдэсний хэвийн бус, харилцан уялдаагүй агшилтын улмаас үүсдэг.

ГЦХ нь дараах шинжүүдээр илэрдэг. Үүнд хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, өвдөлттэйгээр суулгах, баасны дараа өвдөлт намдах, баас хатах, бүдүүн гэдэсний салсын ялгарал ихсэх, хоол боловсруулалт алдагдах үед илэрдэг шинжүүд болох гэдэс дүүрэх, дотор муухайрах, хоолонд дургүй болох, сэтгэл гутрах, бухимдах зэрэг шинжүүд орно. 

ГЦХ нь нийт хүн амын 10-20%-д тохиолддог ба эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү олон тохиолддог.

ГЦХ нь өрхийн эмчийн түвшинд хамгийн түгээмэл тохиолддог ходоод гэдэсний замын эмгэг юм. Нийт тохиолдлын 30-50% нь нарийн мэргэжлийн эмчид ханддаг боловч ихэнх тохиолдолд эмнэлэгт ханддаггүй учраас нарийн тоо гаргахад бэрхшээлтэй. Судалгаанаас үзвэл нийт хүн амын 15%-д ГЦХ тохиолддог бөгөөд тэдний дунд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2 дахин илүү тохиолддог байна (Гэхдээ эрэгтэйчүүд эмчид хандах нь цөөн байдаг тул эрэгтэйчүүдийн тоо цөөхөн байдаг байж болзошгүй).

Шалтгаанууд

ГЦХ-ийн шалтгаанууд бүхэлдээ нарийн тодорхойлогдоогүй. Гэхдээ мэргэжилтнүүд тархи болон гэдэсний зам хоорондын харилцаа алдагдсанаар ГЦХ үүсдэг гэж үздэг. Сэтгэцийн стресс, дааврууд, дархлаа тогтолцоо, нейротрансмиттерүүд зэргийн бүрдэл нь тархи болон гэдэсний хоорондын мэдээлэл солилцох үйл ажиллагаанд нөлөөлснөөр үүсдэг байх магадлалтай. Энэхүү харилцан холбоо алдагдахад хэвийн бус булчингийн агшилт буюу спазм үүсч, зангирах өвдөлтийг бий болгодог. Хэвийн бус агшилт нь баас хүргэж, суулгалт үүсгэх буюу баас хаталт, гэдэс дүүрэлтийг үүсгэдэг.

Оношлогоо

ГЦХ-ийг оношлох нь хэцүү бөгөөд бусад боломжит шалтгаануудыг үгүйсгэх замаар оношийг тавьдаг. Эмч асуумжийг сайтар цуглуулж, бодит үзлэг хийх замаар ГЦХ-тэй адил шинж тэмдэгтэй бусад өвчнүүдээс ялгадаг. Адил шинж илэрдгээр илэрдэг доорх эмгэг, нөхцөл байдлуудыг үгүйсгэх замаар оношийг тавьдаг. Үүнд:

  • Цай, кофе, хийжүүлсэн ундаа, энгийн нүүрс-ус агуулсан бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх
  • Амиоб болон гиардиазын гаралтай халдварт нарийн гэдэсний үрэвсэл үүсэх
  • Гэдэсний үрэвсэлт өвчин (Кроны өвчин, шархлаат колит)-өөр зовиурлах
  • Лактоз (сүүний сахар)-ын мэдрэмж буурах
  • Туулга хэт их хэрэглэх
  • Гэдэсний мөөгөнцөр хэт үржих
  • Антибиотик болон антацидийн улмаас гэдэсний бичил орчин өөрчлөгдөх
  • Нойр булчирхайн дутагдал, целиак өвчний үеийн шимэгдлийн алдагдал бий болох
  • Бөөрний дээд булчирхайн дутагдал, чихрийн шижин, гипертиреодизм зэрэг бодисын солилцооны өвчнүүдтэй болох
  • Гэдэсний хавчигдал гэх мэт механик шалтгаан тохиолдох
  • Хавдар үүсэх

Илүү хүнд өвчнүүдийг тодорхойлохдоо өтгөнд цус илрүүлэх, сигмоидоскопи, колоноскопи, хэт авиа, рентген зэрэг бусад нарийн шинжилгээнүүдийг хийж, өөрчлөлт илрээгүй бол ГЦХ гэсэн оношийг тавина.

Анагаах ухааны эмчилгээ

ГЦХ-ийг эмчлэхэд олон зүйлийг анхаарах хэрэгтэй.  Эмчилгээ нь хоолны дэглэмийг зохицуулж, стресс бууруулахад чиглэгддэг. Зарим хүмүүст сэтгэл гутралын эсрэг эмүүд үр дүнтэй байхад зарим хүмүүст шинж тэмдгийг улам дордуулдаг. Агчил сулруулах эмүүдийг их хэрэглэдэг боловч үр дүнтэй нь батлагдаагүй, гаж нөлөө ихтэй байдаг. Ерөнхийдөө эмчилгээ нь шинж тэмдэг тус бүрд чиглэсэн байдаг. Өтгөн хаталт гол зовиурлах шалтгаан бол туулгах эм хэрэглэж болох ч эдгээр эм нь дасал үүсгэдэг тул удаан хугацаанд хэрэглэж болохгүй. Хий их гарч байвал ходоодны хүчил саармагжуулагч эмүүдийг хэрэглэж болно.

Байгалийн анагаах ухааны эмчилгээ

Бусад шалтгааныг үгүйсгэсний дараа эмчилгээний 4 гол зарчим баримтлана:

  1. Хүнсний эслэгийн хэмжээг нэмэгдүүлэх
  2. Харшил төрүүлэгч хүнсийг хязгаарлах
  3. Сэтгэцийн хүчин зүйлийг багасгаж, хянах
  4. Тохирох ургамлын эмчилгээ хийх

Хооллолт

Шингэн хангалттай ууж байх хэрэгтэй. Өөх тосны хэрэглээг бууруулна. Учир нь өөх тос нь бүдүүн гэдэсний агшилтыг өдөөж, гэдэс цочролыг улам даамжруулдаг. Тодорхой хоолны дэглэмийг баримтлах хэрэгтэй. Хэт олон төрлийн хоолыг нэг дор идэх нь гэдсийг ихээр цочроодог. Тийм ч учраас хоолыг өдөрт цөөн удаа ихээр идсэнээс олон удаа багаар идэх нь тохиромжтой.

Хүнсний эслэг

ГЦХ-ийн эмчилгээнд хүнсний эслэгийг удаан хугацааны туршид хэрэглэсээр иржээ. Нийлмэл нүүрс-ус болон эслэг агуулсан хүнс хэрэглэх нь эмчилгээний үр дүнтэй. Эмчилгээний зорилгоор эслэгийг хэрэглэх судалгаануудад гардаг нэг асуудал нь түүний хүнсний харшил төрүүлэгч чанар юм. Судалгаа болон эмнэлзүйд хэрэглэгддэг нэг төрлийн эслэг нь улаан буудайн хивэг юм. Улаан буудай нь шимэгддэггүй, харшил төрүүлэгч шинж чанартай. Харшил нь ГЦХ-ийн шалтгаан болдог учраас үүнийг ГЦХ илэрсэн хүмүүс хэрэглэж болохгүй. Энэ нь өтгөн хаталттай хүнд үр дүнтэй ч суулгалттай хүнийг улам дордуулдаг. Ихэнх хүмүүст жимс, ногоо, овъёосны хивэг, таван салааны үр (psyllium seed husk), шош зэрэг усанд уусдаг эслэг тохиромжтой байдаг. 

Хүнсний эслэг ихтэй бүтээгдэхүүнүүд. Агаруу дэлгүүр

Таван салааны үрийн хальс (Psyllium seed husk/Подорожник)   
Таван салааны үрийн хальс. Lifestream үйлдвэрийн гэдэсний бэлдмэл
Энэ нь ГЦХ-ын сэдрэлийн үед гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгоход тусалдаг. Таван салааны үрийн хальс (psyllium husk) нь уусдаг эслэгийг агуулдаг бөгөөд их хэмжээний усыг шингээж, өтгөний хэмжээг нэмэгдүүлж, зөөлөн, хэмжээг нь ихэсгэж, гадагшлахад хялбар болгодог. Усыг өөртөө татдаг учраас суулгалтыг ч гэсэн зогсоодог. Ердийн тун нь 1-3 цайны халбага нунтаг, эсвэл 5-10 г хэмжээтэй байна. Үүнийг 1 аяга ус, сүү, жимсний шүүстэй хольж, өтгөрөхөөс нь өмнө амжиж ууна. Мөн капсул болон бусад хэлбэрээр ч худалдаалагддаг. Их хэмжээний эслэг нь заримдаа хэвлийн өвдөлт, суулгалтыг үүсгэж болох ба зарим эрдсийн шимэгдэлтийг алдагдуулдаг. Хэрэглэж эхлэхдээ 1 халбагаас эхлээд аажмаар тунг нь нэмэгдүүлсээр 3 халбагад хүргэдэг. Гэхдээ түгжрэлд хүргэж болзошгүй тул өдрийн турш 8-10 аяга ус ууж байх шаардлагатай. 

Ацидофилус
Ацидофилус нь лактобациллусын бүлгийн ашигтай бактер юм. Олон тооны судалгаагаар энэ нь суулгалт болон бусад ГЦХ-ийн шинж тэмдгийг намдаахад үр дүнтэй байжээ. Энэ нь өсгөвөрлөсөн сүүн бүтээгдэхүүн болох тарганд ихээр агуулагддаг. Гэдсэнд задардаг бүрхүүл (enteric coating)-тэй  бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй ба энэ нь 1-3 тэрбум амьд организмыг агуулдаг. Эсвэл амьд ацидофил агуулсан таргийг өдөрт 2 аягыг ууна. Их тунгаар хэрэглэхэд суулгалт үүсгэж болзошгүй бөгөөд антибиотик хэрэглэж байгаа бол антибиотикоос 2 цагийн дараа лактобациллусаа хэрэглэх хэрэгтэй. 

Тараг
Зуун наст /Aloe vera, Aloe barbadensis/
Гэдэс цочролын хамшинжийн үед ихээхэн хэрэглэгддэг ургамлуудын нэг нь Алое вера юм. Алое вера нь хоолны шингэцийг сайжруулах, ходоод гэдэсний ханын хучуур эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмжих гэх мэт үйлчилгээнүүд үзүүлдэг учраас гэдэс цочролын хамшинжийн олон шинж тэмдэгт тус болдог. Алое вера ургамлын дотор гель хэсгийн бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй учир нь хальс хэсэгт агуулагддаг алоин нь гэдсийг улам цочроох үйлчилгээтэй байдагт оршино. Дотор гель хэсгийг ашиглан бэлдсэн, 99,7%-ийн цэвэр найрлагатай Алое бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөж байна. 

Зуун наст, Алое шүүс 500мл. 1,25л, 2л савлагаатай мөн худалдаалагддаг.
 

Хүнсний мэдрэг байдал
ГЦХ-ийн шалтгааныг тодорхой төрлийн хүнсэнд хэт мэдрэгжсэний үр дүн гэж 1990-ээд оноос ярьж эхэлсэн байна. ГЦХ-ийн үеийн хүнсний хэт мэдрэгжилтэд голлох үүрэгтэй төрөл нь дархлаа уялдаат бус хэлбэр тул энэхүү мэдрэгжилтийг хүнсний харшил гэхээс илүүтэйгээр хүнсний хэт мэдрэгжилт гэж нэрлэх нь тохиромжтой.

Элиминацийн дэглэм (тодорхой бүтээгдэхүүнийг хоолноосоо хасах/elimination diet)-ийн үед тухайн хүнийг хязгаарлагдмал дэглэмтэй байлгадаг бөгөөд ихэнх хүнсний бүтээгдэхүүнүүдийг хасаж, оронд нь гипоаллерген (харшил төрүүлэгч шинж чанар багатай) болон бараг иддэггүй хүнсийг хэрэглэдэг. 
Ерөнхийдөө эсрэгтөрөгч (антиген) шинж багатай (олигоантиген, элиминаци) дэглэмд мах, төмс, будаа, банана, алим, байцааны бүлийн ургамлууд ордог. Тухайн хүнийг дээрх дэглэмд дор хаяж нэг долоо хоногоос нэг сар хүртэл хугацаанд байлгадаг. Хэрвээ шинж тэмдэг нь хүнсний хэт мэдрэгжилттэй холбоотой байх юм бол дэглэмийн 5 эсвэл 6 дахь өдөр шинж тэмдэг арилдаг. Хэрвээ шинж тэмдэг арилахгүй бол илүү цөөн тооны хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ ихэнх хүмүүс харшил үүсгэгч хүнсний бүтээгдэхүүн багатай (олигоантиген) дэглэм баримтлан сайжирдаг.
Нэг долоо хоногийн дараа тодорхой төрлийн хүнснүүдийг нэмэх бөгөөд 2 хоног тутамд шинэ бүтээгдэхүүнийг нэмнэ. Ихэнхдээ нэг долоо хоногийн “цэвэрлэгээний” дараагаас өвчтөн хүнсний бүтээгдэхүүний эсрэг мэдрэгжилт нэмэгддэг. Тийм учраас харшил үүсгэгч хүнсийг дахин хэрэглэх үед илүү хүнд, урьдынхаас тод шинж тэмдэг илэрдэг. Тухайн хүнсийг бүтнээр нь нэг удаагийн хоолонд хэрэглэх хэрэгтэй. Ямар нэгэн хүнсийг нэмсний дараа зүрхний агшилтын тоогоо шалгах нь хариу урвалыг илрүүлэх боломж олгодог. Нэмсэн хүнсний бүтээгдэхүүн тус бүрд илэрч буй шинж тэмдгийг маш нарийвчлан, анхааралтай тэмдэглэсэн байх хэрэгтэй.
Сонирхолтой нэгэн баримт нь гэдэс цочролын хамшинжтэй ихэнх өвчтөнүүдэд хүнсний харшлыг харуулах шинжүүд (зүрхний цохилт олшрох, амьсгаадах, ядрах, хэт хөлрөх, толгой өвдөх гэх мэт) илэрдэг байна. 
Мөөгөнцөр
Гэдэсний замд Candida albicans мөөгөнцөр байх нь харшлын болон харшлын хуурмаг (псевдо) урвалыг үүсгэхэд нөлөөлдөг бөгөөд гэдэс цочролын хамшинжийн хүндрүүлэх хүчин зүйл болдог. Candida albicans мөөгөнцөр нь гэдсэнд оршдог нэг төрлийн мөөгөнцөр бөгөөд энэ нь гэдэсний хэвийн бактер болон шүүрлүүдийн хяналтан дор хэвийн хэмжээнд байдаг. Хоол боловсруулах шүүснүүдийн ялгарал болон гэдэсний микрофлорын хэмжээ өөрчлөгдвөл, тухайлбал антибиотикийн курс эмчилгээ хийсний дараа мөөгөнцөр хяналтгүй үржиж, мөөгөнцөртөлтийг (кандидиаз) үүсгэх бөгөөд энэ нь харшил үүсэхэд нөлөөлдөг. 
Сэтгэцийн хүчин зүйлүүд
Ихэвчлэн гэдэс цочролын хамшинжтэй өвчтнүүд сэтгэц/сэтгэл хөдлөлийн асуудлууд болох бухимдал, ядралт, сэтгэл гутрал, нойрны асуудлуудтай байдаг. Гэдэс цочролын хамшинжийн шинж тэмдгүүдийг сэтгэцийн хүчин зүйлтэй холбон тайлбарласан хэд хэдэн онол байдаг.  “Суралцах загвар” /learning model/ онолд зарим хүүхдэд стресстэй нөхцөл байдал тохиолдсон үед ходоод гэдэсний зовиур илэрдэг. Өөр нэгэн онолоор гэдэс цочролын хамшинжийг сэтгэл байнга гутрах буюу бухимдлын илрэл гэж үздэг. 

Гэдэс цочролын хамшинжээр өвдсөн хүмүүсийн хувийн шинж байдлын үнэлгээг хийхэд дундаас дээш түвшний бухимдалтай, мөн сэтгэл гутралтай байдаг. Харин өвдөхөөс өмнө тэдний сэтгэц, сэтгэл хөдлөлийн түвшин хэвийн байжээ. Тийм ч учраас түгээмэл тохиолддог ихэнх сэтгэцийн шинж тэмдгүүд нь гэдэсний үйл ажиллагааны алдагдлын улмаас, эсвэл хүнсний харшил, стресс, хүрээлэн буй орчны хүчин зүйл, мөөгөнцрийн улмаас илэрч болдог. Гэдэс цочирсон учраас стресст орж, мөн стрессийн улмаас гэдэс цочирдог. Энэ нь эргэх холбоотойгоор үргэлжилдэг. Тийм ч учраас өөрийгөө аль болох тайвшруулж, бясалгал хийж, өөрийгөө тайтгаруулж байх хэрэгтэй.

Гэдэс цочролын хамшинжийн стандарт эмчилгээнд сэтгэцийн хүчин зүйлүүдийг бууруулах олон төрлийн арга хэрэглэдэг. Биеийн тамирын дасгал хийх нь стрессийн улмаас шаналж буй гэдэс цочролын хамшинжтэй өвчтнүүдэд ач тустай байдаг. Ихэнх хүмүүс өдөр бүр алхаж дасгал хийснээр шинж тэмдгийн илрэл буурдаг нь дасгал хөдөлгөөн стрессийн үр нөлөөг багасгадагтай холбоотой байж болох юм.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд

Гааны тос (Масло мяты перечной/Peppermint oil)
Гааны тос нь ходоод гэдэсний агшилтыг багасгаж, хийг гадагшлуулдаг. Гэдсэнд задардаг бүрхүүлтэй гааны тосыг Европод гэдэс цочролын хамшинжийн эмчилгээнд хэрэглэдэг. Гэдсэнд задардаг бүрхүүл нь ходоодонд тосыг гадагшлахаас сэргийлдэг. Үүнийг хурдан шингэдэг ментол болон бусад гааны тосны ургамлын монотерпен хэлбэрээр хэрэглэх шаардлагатай. Гэдэс цочролын хамшинжийг эмчлэхийн тулд дээрх найрлагуудыг бүдүүн гэдсэнд хүргэх шаардлагатай. Гэдсэнд задрах бүрхүүлгүйгээр хэрэглэхэд гааны тос нь ходоод гэдэсний дээд замд нөлөөлж, үүнийг уусны дараагаас улаан хоолойн сөөргөө, цээж хорсох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй байдаг. Гэдсэнд задардаг бүрхүүлтэй гааны тос нь ходоод, дээд гэдсэнд задарч шимэгдэхгүйгээр нарийн гэдэс, бүдүүн гэдсэнд хүрч, агшсан гэдэсний булчинг сулруулдаг.
Гэдсэнд задрах бүрхүүлтэй гааны тос 0.2 мл тунтайгаар худалдаалагддаг. Стандарт тун нь хоолны хооронд 2-3 капсулыг өдөрт хэрэглэнэ. Зарим өвчтнүүдэд хүндээр бие засах үед шимэгдээгүй ментолын улмаас халуу оргих мэдрэмж төрдөг. Хэрвээ ийм зүйл тохиолдвол айх хэрэггүй, харин тунг нь багасгах шаардлагатай. Их тунгаар хэрэглэвэл хордлого үүсгэх нөлөөтэй ба бөөрийг гэмтээдэг. 
Цагаан гаа (Ginger/Имбирь)
Цагаан гааг гэдэсний төрөл бүрийн өвчний үед олон жилийн турш хэрэглэж ирсэн. Сүүлийн үеийн судалгаануудаар энэ нь хөдөлгөөний өвчний (motion sickness/укачивания) үеийн шинж тэмдгээс сэргийлэхэд үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Үнэндээ энэ нь хөдөлгөөний өвчний үед түгээмэл хэрэглэгддэг Dramamine хэмээх эмнээс илүү үр дүнтэй байжээ. Хэдийгээр цагаан гааны үйлчлэлийн механизм нарийн тодорхойлогдоогүй боловч гэдэсний хийг гадагшлуулдаг, хоол боловсруулалтыг дэмждэг үйлдэлтэй (carminative) байж магадгүй гэж үздэг. 
Хар нэрс (Blueberry/Черника)
Нэрсний бүлийн жимс болох хар нэрс нь суулгалт болон гэдэс цочролыг эмчлэхэд Европод олон жил хэрэглэгдсэн. Таннинаар баялаг энэхүү хатаасан жимс нь антицианозид хэмээх суулгалтын эсрэг үйлдэлтэй бодисыг агуулдаг. 25%-ийн антицианозид агууламжтай 40-160 мг хандыг хэрэглэнэ. Эсвэл 1-2 цайны халбага хатаасан жимсийг нэг аяга усанд хийж, 10 минут байлгаад өдөрт 3 аяга хүртэл хэмжээгээр уулгана. Шинэ жимсгэнэ суулгалтыг даамжруулж болзошгүй. Гэхдээ энэ нь хэрэглэхэд ерөнхийдөө эрсдэлгүй юм. 
Ургамлын гаралтай агчил тавиулагчид
Маш олон төрлийн ургамал ходоод гэдэсний замд шууд антиспасмодик (агчил тавиулах) үйлдэл үзүүлдэг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг ургамлуудад хамба шарилж /Matricaria chamomilla/, эмт бамбай /Valeriana officinalis/, эмт далсар /Rosmarinus officinalis/, гаа /Mentha piperita/ болон эмт нимбэр /Meliassa officinalis/ ордог. Эдгээр ургамлын антиспазмодик үйлдэл нь туршилт судалгаануудаар судлагдсан байдаг. Эдгээр ургамал нь:
·         Гэдэсний агшилт тавиулах найрлагыг агуулдаг
·         Гэдэсний хий гадагшлуулдаг
·         Ходоодыг тонусжуулж, хүчжүүлдэг
·         Өвдөлт намдааж, булчин сулруулдэг байна.
Эдгээр ургамлыг дангаар буюу хамтаар хэрэглэх нь хөнгөн хэлбэрийн ходоод гэдэсний колик өвдөлт, гэдэс цочролын хамшинжийг намдаахад их үр дүнтэй байдаг.
Дасгал
Дасгал хийж булчингаа чангаруулж байх нь гэдэсний булчинд ч нөлөөлдөг. Дасгал нь бие махбодийг идэвхижүүлж, стрессийг бууруулдаг. Мөн дасгал хийснээр эндорфин ялгарч, өвдөлтийг намдаах үйлдэл үзүүлдэг. 
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд
·         Эслэгийн нэмэлт, өдөрт 5 гр-аар
·         Ургамлын бэлдмэлүүд: гэдсэнд задрах бүрхүүлтэй гааны тос, хоолны хооронд 1-2 бүрхүүлээр
Амьдралын хэв маягийн өөрчлөлт
Ямар хүнсний бүтээгдэхүүн, эм, тэжээлийн бодис, амьдралын хэв маягийн хүчин зүйлс шинж тэмдгийг үүсгэж байгааг өдрийн тэмдэглэл хөтлөн бичиж байх нь чухал. Юу үүсгэж байгааг мэдвэл түүнээс зайлсхийх хэрэгтэй. 
Бусад зөвлөгөө
Хэрвээ таны гэдэс өвдөж эхэлсэн бол та суух буюу хэвтээд гүнзгий амьсгалж, тайвшрахыг хичээгээрэй. Мөн халуун усаар гэдсэн дээрээ жин тавих нь зарим хүнд өвдөлтийг намдаадаг. Гэдэс дүүрэхээс сэргийлж, цагаан гаа, ногоон гоньд (fennel), синнамон, гааны цайг хэрэглэнэ. Эдгээр нь бүгд үр дүнгүй бол идэвхижүүлсэн нүүрсийг шинж тэмдэг арилтал хэрэглэж болно.

Sunday, November 9, 2014

"Хэнна" үсний болон боди арт будаг

100% Ургамал.


Хар тугалга, пестицид, металл эрдсүүд агуулаагүй, химийн хольцгүй

Энэ будаг нь цэвэр 100% ургамал юм. Бүх төрлийн үсэнд гайхамшигтай сайхан тохирно. Энэхүү Хэннагаар будсанаар таны үс натурал улаан хүрэн өнгөтэй болохоос гадна таны үсийг гялалзсан эрүүл намирсан болгоно. 

Хэрэв таны үс шаргал бол гэрэлтсэн хүрэн,харин цагаан үсэнд улбар өнгө оруулна. Хэрэв таны үс хар бор, хүрэн, бол таны үсийг цайвар болгохгүй, зөвхөн гэрэлтсэн улаандуу туяа өгөх ба таны үсийг бат бөх, торгомсог, эрүүл болгож гялалзуулна. 

Хэнна будаг /Henna paint and hair dye/


Үсээ будахыг хүссэн жирэмсэн эхчүүдэд эмч нар энэхүү цэвэр Хэннаг зөвлөдөг. Энэ ургамлыг хэрэглэхэд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд эрүүл мэнддээ анхаардаг хүмүүст хамгийн сайн сонголт болно. Химийн будагны харшилтай хүн Хэннаг санаа зоволтгүй хэрэглэж болох ба хэрэглэхэд хялбар урт үсэнд зориулагдсан савалгаатайгаар манай дэлгүүрт ирлээ. Та бүхэн сайн чанарын цэвэр Хэнна будагаар үсээ будах ба боди арт зураг зуруулах бол манай дэлгүүрт хүрэлцэн ирээрэй.

Henna body art 
                                                                   
                                           henna body art India Style tattoo #henna #tattoo #india #mehindi | 204 x 300 · 31 kB · jpeg

Thursday, November 6, 2014

Чага мөөг

"Агаруу" дэлгүүрт худалдаалагдаж байгаа чага мөөгний бэлдмэлүүд

*Монгол хусны чага ХХК-ийн чага мөөгний хандмал. 1 удаагаар савлагдсан, чага мөөгний усан хандмал. 

Чага мөөгний усан хандмал
 *Монгол цай үйлдвэрийн чага мөөгний цай, мөн чага мөөгний нунтагтай. Цайгаа хандлахдаа чага мөөгний нунтгаа давхар хийнэ.

Чага мөөгний цай, нунтагтайгаа
 *Монгол цай үйлдвэрийн чага мөөгний цай. 20ш-тэй.



*Монэнзим үйлдвэрийн чага мөөгний нунтаг. Доорх зурагны баруун гар талд.
*Тамөнх ХХК Чага мөөгний цай. Доорх зурагны зүүн гар талд.

Чага цай, хандмал, нунтаг

Wednesday, November 5, 2014

Барагшун

Барагшун гэж юу вэ?

Барагшуныг оросууд "Уулын тос", "Мумие", Киркизүүд "Ахар таш", Энэтхэгүүд "Шилажит" Хятадууд "Таван эрдэнийн тос","Биеийг хэвээр хадгалагч" зэрэг янз бүрээр нэрлэдэг байна. Барагшун нь монгол орон төдийгүй дэлхийн олон оронд түгсэн уламжлалт эмчилгээний ховор нандин бүтээгдэхүүн юм. Энэхүү эмийн ховор чухал түүхий эд болох бэлдэц нь зөвхөн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгийн зарим суманд буюу Алтайн нурууны өндөрлөгт далайн түвшинээс 2500-4300 метрийн өндөрт байдаг хар хүрэн, тослог өвөрмөц үнэртэй хэт халуунд хайлмагтан эгц хаданд тогтон давирхайлаг болж хувирсан байдгаараа онцлогтой юм. Эртнээс уламжлагдан анагаах ухаанд хэрэглэж ирсэн 3000 жилийн түүхтэй Барагшун нь
ургуулах, тариалах, үйлдвэрлэх боломжгүй олон мянган жилийн турш хүчтэй салхи шуурга, нарны хурц гэрэл, илч дулаан, халуун хүйтний нөлөөн дор бүрэлдэн тогтсон Байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.




Барагшун юунд сайн бэ?

*Тархи, мэдрэлийн үхэжсэн эд эсийг нөхөн сэргээх, толгой эргэхэд,
*Гуурсан хоолой багтраа мэнгэр,
*Зүрх судасны өвчин, даралт ихсэх үед,

*Төмөр дутагдлын цус багадалт
*Уушиг амьсгалын замын өвчний үед,
*Элэгний эмгэг холецистит буюу гепатитын үед, элэгний хатуурал циррозын үед,
*Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоод гэдэсний замын бусад өвчний үед,
*Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, хоол боловсруулалтын хямрал, мөн цээж хорсох, бөөлжис хүрэх, хэхрүүлэх үед,
*Бөөрний үрэвсэл нефритийн үед,
*Яс үе мөч хугарах, цээжний гэмтэл, үе булгарах үед,
*Булчин, нүүрний саажилтын үед,

*Түлэнхий
*Давсагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэлийн үед гэх мэт.
Мөн түүнчлэн биеийн эсэргүүцэл сайжруулж, харшил бүх төрлийн яр шархны үед чихрийн шижинд, нүдний даралт ихсэх үед тус тус сайн.



Бобус-сийдс /http://www.bobus-seeds.com/product/mummy.html/ сайтад дурьдагдсанаар дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ гэжээ. 

Амьсгалын зам

  • Амьсгаа давхцах
  • Ангина (хоолойн бах)
  • Астма
  • Бамбай булчирхай
  • Бронхит
  • Бүгшүүлэн ханиалгах
  • Дээд замын эмгэг (хамар, залгиур, дунд чихний үрэвсэл)
  • Мөгөөрсөн хоолойн багтраа
  • Ханиад, томуу

Арьс өнгө

  • Арьсны тууралт, усархаг тууралт
  • Арьсны эмгэг
  • Экзем /намарс/

Зүрх судас, цусны систем

  • Зүрхний шигдээс
  • Зүрхээр хатгуулах буюу зүрхний бах
  • Судас хатуурах
  • Цус багадалт
  • Цус төлжүүлэх
  • Цусны даралт ихдэх

Мэдрэл

  • Аминдэм, тэжээлийн дутагдал
  • Нүдний чинэрээ
  • Нүүрний мэдрэлийн саажилт
  • Ой тогтоолтоо алдах
  • Саажилт
  • Толгой өвдөх, дүйрэх
  • Уцаарламтгай болох, бухимдах
  • Үе мөч өвдөх, хэрлэг
  • Хөгшрөлтийн явцыг удаашруулах
  • Шөрмөс татах, сунах

Нөхөн үржихүй

  • Бэлгийн чалх сулрах

Хоол боловсруулах эрхтэн

  • Мөнгөн усны хордлого тайлах
  • Өтгөн хатах
  • Ходоод, хосны шархлаа
  • Ходоодны гастрит
  • Цөсний хүүдий, элэгний үрэвсэл
  • Цөсний хүүдийн үрэвсэл
  • Шулуун гэдэсний салстын үрэвсэл

Яс, булчин, шөрмөсний систем

  • Арьс, мах битүү гэмтэх, бэртэх
  • Мах тасрах
  • Ясны бороололт, яс барилдуулах
  • Ясны гэмтэл, бэртэнгэ

Манай дэлгүүрт Барагшун нь шингэн, нунтаг, капсул, үрэл гэсэн 4 янзын хэлбэрээрээ байгаа.

Та манай дэлгүүрээр зочлоорой. Утас: 89005671 
Photo: Барагшун гэж юу вэ?

Барагшун гэдэг нь оросууд "Уулын тос", "Мумие", Киркизүүд "Ахар таш", Энэтхэгүүд "Шилажит" хятадаар "Таван эрдэнийн тос"," Биеийг хэвээр хадгалагч" зэрэг янз бүрээр нэрлэдэг байна.Барагшун нь монгол орон төдийгүй дэлхийн олон оронд түгсэн уламжлалт эмчилгээний ховор нандин бүтээгдэхүүн юм.Энэхүү эмийн ховор чухал түүхий эд болох бэлдэц нь зөвхөн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгийн зарим суманд буюу Алтайн нурууны өндөрлөгт далайн түвшинээс 2500-4300 метрийн өндөрт байдаг хар хүрэн, тослог өвөрмөц үнэртэй хэт халуунд хайлмагтан эгц хаданд тогтон давирхайлаг болж хувирсан байдгаараа онцлогтой юм.Эртнээс уламжлагдан анагаах ухаанд хэрэглэж ирсэн 3000 жилийн түүхтэй Барагшун нь  
ургуулах ,тариалах, үйлдвэрлэх боломжгүй олон мянган жилийн турш хүчтэй салхи шуурга, нарны хурц гэрэл, илч дулаан, халуун хүйтний нөлөөн дор бүрэлдэн тогтсон Байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Барагшун юунд сайн бэ?

*Тархины мэдрэлийн үхэжсэн эд эсийг нөхөн сэргээх, толгой эргэхэд,
*Гуурсан хоолой багтраа мэнгэр,
*Зүрх судасны өвчин даралт ихсэх үед,
*Уушиг амьсгалын замын өвчний үед,
*Элэгний эмгэг хвлецистит буюу гепатитын үед, элэгний хатуурал циррозын үед,
*Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоод гэдэсний замын бусад өвчний үед,
*Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, хоол боловсруулалтын хямрал, мөн цээж хорсох, бөөлжис хүрэх, хэхрүүлэх үед,
*Бөөрний үрэвсэл нефритийн үед,
*Яс үе мөч хугарах, цээжний гэмтэл, үе булгарах үед,
*Булчин нүүрний саажилтын үед,
*Давсагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэлийн үед гэх мэт.
Мөн түүнчлэн биеийн эсэргүүцэл сайжруулж, харшил бүх төрлийн яр шархны үед чихрийн шижинд, нүдний даралт ихсэх үед тус тус сайн юм байна

Манай дэлгүүрт Барагшун нь шингэн, нунтаг, капсултай гэсэн 3 янзын хэлбэрээрээ байгаа.
Шингэн, капсултай, нунтаг барагшун
 
Барагшун цай. Барагшуны үрлийг агуулдаг.

Saturday, November 1, 2014

Lifestream цэвэрлэгээний багц: Cleanse

Лайфстрийм Цэвэрлэгээний багц


Гэдэсний эрүүл байдлыг дэмжигч иж бүрдэл

Лайфстрийм Цэвэрлэгээний багц нь хаягдал материал, хүнд металл, хүрээлэн буй орчны хоруудыг зөөлөн аргаар гадагшлуулдаг.


Цэвэр гэдэс, хоол боловсруулах тогтолцоог хэзээ ч үл ойшоож болохгүй.

Бидний ихэнх нь өдөр ирэх тусам нэмэгдэх химийн хортой бодисуудаар хордож байна. Эдгээр хор нь бидний идэж, ууж буй хүнсний бүтээгдэхүүнүүд, ус, ажил болон гэрийн орчингоор дамжин бидний биед орсоор байдаг. Бидний идэж буй хүнснүүд бараг бүгд инсектицид, пестицид, хадгалалт удаашруулагчид, өнгө, амт оруулагчдаар бохирдсон байдаг. Боловсруулж, бэлтгэсэн бүтээгдэхүүнд ханасан өөх-тос, цэвэршүүлсэн өөх-тосны найрлага их байдаг. Эдгээр байгалийн бус хүнсний бүтээгдэхүүнүүд нь дэлхийн хөгжингүй ихэнх орны хүмүүсийн гэдэс дотрыг бохирдуулж, хорт бодисууд хуримтлагдахад хүргэдэг. Эдгээр хор болон хиймэл хүнсний бүтээгдэхүүнүүд нь бие махбод хэвийн үйл ажиллагаагаа явуулахад саад учруулдаг. 
Пестицид нь байгаль орчныг бохирдуулж, экосистемд сөргөөр нөлөөлж, хүний биеийн олон өвчний эх үүсвэр болдог, хавдар үүсгэгч бодисууд юм. Пестицидийг тариа, ногоо, жимс тарихдаа шавьж устгах зорилгоор хэрэглэдэг.
 
Дараах асуултуудаас 2-оос дээш асуултанд тийм гэж хариулж байгаа бол танд Лайфстрийм Цэвэрлэгээний багц маш үр дүнтэйгээр үйлчлэх болно. 

         Хоол идсний дараа гэдэс нь дүүрдэг үү?
         Зохистой хооллож чаддаггүй юу?
         Хоол алгасдаг уу?
         Арьсан дээр тууралт гардаг, зовиурладаг уу?
         Өөх-тос ихтэй, цэвэршүүлсэн нүүрс-ус ихтэй, чихэрлэг хоол хүнс хэрэглэдэг үү?
         Өтгөн тогтмол гадагшилдаг уу?
         Биед шингэн хуримтлагдах буюу хавагнадаг уу?
         Өдөрт 2-оос дээш аяга кофе уудаг уу?
         Архи, тамхи хэрэглэдэг үү?
         Химийн бодисууд, пестицидүүд, бохирдуулагчтай орчинд ажиллаж, амьдардаг уу?

Гэдэс цэвэрлэх багц

Лайфстрийм Цэвэрлэгээний багц

Лайфстрийм Цэвэрлэгээний багц нь Лайфстрийм Алое вера шүүс, Лайфстрийм Гэдэс, дотрын биотик нунтаг, Лайфстрийм Хлореллагийн шахмалаас тогтдог. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг зохистой, шинэ хоол хүнс, тэнцвэртэй хоолны дэглэмийн хамтаар хэрэглэхэд элэг, дэлүү, цөсний хүүдий, цус, бөөр, гэдэсний үйл ажиллагаа сайжирдаг. 

Хоргүйжүүлэлт гэдэг нь хорт бодисуудыг гадагшлуулдаг өдөр тутмын байгалаас заяасан үйл явц юм. Хорт бодисуудыг гэдсээр (баас), бөөрөөр (шээс), арьс, уушгаар гадагшлах буюу хоргүй бодисуудад хувиргадаг. 

Бие махбодын хоргүйжүүлэх чадвар нь биеийн ерөнхий байдлаас хамааралтай байдаг. Хоргүйжүүлэлт үр дүнтэй байхад элэг, бөөр, гэдэс эрүүл, үйл ажиллагаа хангалттай сайн байхаас гадна уушиг, арьсаар хорт бодисууд саадгүй ялгарч байх шаардлагатай. Лайфстрийм Цэвэрлэгээний багц дах байгалийн суперхүнснүүд нь биеийн өөрөө өөрийгөө хоргүйжүүлэх процессийг дэмждэг. 

Лайфстрийм цэвэрлэгээний багцыг хэрэглэхийн хажуугаар та биеэ цэвэрлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

1.    Зохистой хооллох

Энэ нь боловсруулж, цэвэршүүлээгүй хүнсний бүтээгдэхүүн болох шинэ ногоо, жимсийг улиралд нь хэрэглэх (Монголын нөхцөлд жилийн 4 улиралд шинэ ногоо, жимс хэрэглэх боломж муу), өөхгүй сайн чанарын уураглаг бүтээгдэхүүн, бор будаа, овьёос, хар гурил зэрэг удаан шимэгдэх нүүрс-ус хэрэглэхийг хэлнэ. Цагаан талх, гурил, гоймон, хийжүүлсэн ундаа, чихэр, нарийн боов, жигнэмэг зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Эдгээр нь цусны чихрийн хэмжээг тогтворгүй болгож, толгой өвдөх, эрч хүч, энергигүй болгох нөлөө үзүүлдэг. 

Аль болох шинэ ногоо идэх, өвөл, хаврын цагт шинэ ногоог орлуулахуйц тэжээллэг хүнс, ногоог бэлтгэж идэх, жишээ нь соёолж ургуулж идэх, арвайн өвс ургуулж идэх, намар шинэ ногооны шүүс шахаж, хөлдөөж өвөл хавар хэрэглэх, хавар халгай түүж идэх, намар олон төрлийн ургамлуудыг хатааж өвөл, хаврын турш хэрэглэх гэх мэтээр тэжээллэг, шинэ хүнсийг хэрэглэхийг хичээх.
Хэт өндөр температурт болгосон, ханасан өөх-тос ихтэй шарсан, хуурсан, түргэн хоол, бүх төрлийн маргарин зэргийн оронд халаалгүйгээр шахаж гаргаж авсан (cold pressed) тоснуудыг хэрэглэхийг зөвлөдөг. Тухайн нутагт ургасан жимс, ногоог тэр улиралд нь хэрэглэх нь шимт бодисуудыг ихээр авах нөхцлийг бүрдүүлдэг. 

Органикаар ургуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй. Лаазалсан, нөөшилсөн хүнснээс татгалзаж, гэрийн нөхцөлд шинээр нь бэлтгэсэн хоол идэх нь зүйтэй. Агаруу дэлгүүрт Органик хүнс, байгалийн хэлбэрээрээ байгаа олон бүтээгдэхүүн борлуулагддаг тул та бүхэн дэлгүүрээр зочилж, бүтээгдэхүүнүүдээ аваарай. Жигнэсэн ногоо, бүх төрлийн шөл, загас гэх мэт энгийн хоол бэлтгэж иднэ. Үр тарианы бүтээгдэхүүнүүд, жимс, хүнсний ногоо, шош, буурцаг, үр зэрэг нь эслэгийн хангалттай эх үүсвэр болдог. Бүйлс самар (almond), маалинганы үр (flaxseed), наран цэцгийн үр болон хулууны үр зэргийг усанд бүтэн шөнийн турш сойсны дараа хатаан, өглөөний цайнд шинэ жимс ногоотой хэрэглэж болно. Хоолоо сайн зажилж, удаан идэх нь хоол боловсруулалтыг үр дүнтэй байлгадаг. 

2.    Ус, шингэн хангалттай уух
Ус сайн уух нь маш чухал. Хангалттай шингэн уухгүй үед бие усгүйжиж, өтгөн хатдаг. Бидний дотор эрхтнүүдийн бүтцийн гол хэсэг нь ус юм. Боломжтой бол архи, кофе, хар цайг бүрмөсөн хасах хэрэгтэй. Ургамлын болон ногоон цайг оронд нь хэрэглэхийг зөвлөж байна. Чихэр, фосфорын хүчил, нэмэгдэл бодисууд болон сахар орлуулагч гэх мэт олон найрлагатай тул хийжүүлсэн ундааг ууж болохгүй. Диет буюу сахаргүй ундаанууд нь сахар орлуулагч бодисыг агуулсан байдаг учраас зөв сонголт байж чаддаггүй. Цэвэршүүлсэн уснаас дээр ямар нэгэн сонголт байдаггүй. Өдрийн турш хангалттай шингэн ууна.

Өдрийн турх 1,5-2л цэвэршүүлсэн ус уух.

Хоолтойгоо цаг шингэн их уух нь хоол боловсруулах шүүсийг шингэлдэг учраас хоол идэхээс 30 мин өмнө болон идсэнээс хойш 1-2 цагийн дараа шингэн уухыг зөвлөдөг. Мөн шинээр нь шахсан жимс, ногооны шүүсийг бага зэрэг усаар шингэлж ууж болно. 

3.    Тогтмол дасгал хийх

Дасгал тогтмол хийх нь байгалийн хоргүйжүүлэх процессийг идэвхижүүлдэг. Бодисын солилцоог эрчимжүүлж, хуримтлагдсан хорт бодисуудыг цусны урсгалд оруулснаар тэднийг шүүж, ялгаруулах боломжийг олгодог. Энэ үед биеийн дулаан нэмэгдэж, амьсгалын замаар ялгаруулах хорт бодисуудын хэмжээ нэмэгддэг. Эхний шатанд гүйх, шогших, сэлэх, дугуй унах, йог хийх зэрэг энгийн дасгалуудыг хийхийг зөвлөж байна. 


4.    Хангалттай нойр авч, амрах

Биеийн хоргүйжүүлэх процессийг дэмжихийн тулд хангалттай унтаж, амарч байх хэрэгтэй. Өдрийн цагаар өөртөө 10 мин гаргаж, стрессээ тайлж байх хэрэгтэй. Стрессийн түвшинг бууруулахад бясалгал маш үр дүнтэй байдаг. 

5.    Ялгаруулах процессийг хэвийн байлгах
12 цаг тутамд ялгаруулж чадахгүй бол хорууд бие рүү буцаж шимэгддэг. Эслэг ихтэй хүнс хэрэглэж, ус сайн ууж, дасгал тогтмол хийснээр ялгаруулалтыг тогтмол, үр дүнтэй болгодог. 

6.    Хориглох зүйлс
Никотин, каффейн, архи, мансууруулах бодисууд зэрэг идэвхижүүлэгчид нь элгэнд их хэмжээний ачаалал өгдөг тул хориглоно. Тамхи, мансууруулах бодисуудыг багасгах, аль болох гарахыг оролдох хэрэгтэй. 

Бие махбодоо дотроос нь цэвэрлэцгээе
/Өдөр тутамдаа/
  •          Шинэ ногоо, жимс идэх
  •          Ус хангалттай уух
  •          Тогтмол дасгал хийх
  •          Хангалттай амрах
  •          Лайфстрийм Цэвэрлэгээний багцыг өдөр бүр хэрэглэх

Цэвэрлэгээний багц

А алхам (Лайфстрийм Биоген Алое вера шүүс, 500 мл)
Алое вера шүүсийг 2 хоолны халбага хэмжээгээр нэг аяга усанд хийж өглөө босонгуутаа, орой унтахын өмнө өдөрт 2 удаа ууна (Хоосон ходоодон дээр хэрэглэвэл сайн үр дүн гарна)

В алхам (Лайфстрийм Гэдэс дотрын биотикс, 200г)
Гэдэс, дотрын биотик+ нунтаг, 2 цайны халбага хэмжээгээр том аягатай усанд хийж хоолноос зайтай ууна (Алое вератай хамт ууж болно)

С алхам (Лайфстрийм Хлорелла, 500мг, 90ш шахмал)
Хлорелла мини-шахмалууд, өглөөний цайтай цуг 2, өдрийн хоолтой цуг 2-ийг хэрэглэнэ. Нэг удаагийн тунг 4 шахмал хүртэл олшруулж болно. 



Биеэ эрүүлжүүлэн, цэвэрлэх ийм амархан. Та бүхэн туршаад үзээрэй. 
 Утас: 320202, 88025671 /Ажлын цагаар залгана уу. Баярлалаа/