Лайфстрийм Цэвэрлэгээний багц
Гэдэсний эрүүл байдлыг дэмжигч иж бүрдэл
Лайфстрийм Цэвэрлэгээний багц нь хаягдал материал, хүнд
металл, хүрээлэн буй орчны хоруудыг зөөлөн аргаар гадагшлуулдаг.
Цэвэр гэдэс, хоол боловсруулах тогтолцоог хэзээ ч үл
ойшоож болохгүй.
Бидний ихэнх нь өдөр ирэх тусам нэмэгдэх химийн хортой
бодисуудаар хордож байна. Эдгээр хор нь бидний идэж, ууж буй хүнсний
бүтээгдэхүүнүүд, ус, ажил болон гэрийн орчингоор дамжин бидний биед орсоор
байдаг. Бидний идэж буй хүнснүүд бараг бүгд инсектицид, пестицид, хадгалалт
удаашруулагчид, өнгө, амт оруулагчдаар бохирдсон байдаг. Боловсруулж, бэлтгэсэн
бүтээгдэхүүнд ханасан өөх-тос, цэвэршүүлсэн өөх-тосны найрлага их байдаг.
Эдгээр байгалийн бус хүнсний бүтээгдэхүүнүүд нь дэлхийн хөгжингүй ихэнх орны
хүмүүсийн гэдэс дотрыг бохирдуулж, хорт бодисууд хуримтлагдахад хүргэдэг. Эдгээр
хор болон хиймэл хүнсний бүтээгдэхүүнүүд нь бие махбод хэвийн үйл ажиллагаагаа
явуулахад саад учруулдаг.
Дараах асуултуудаас 2-оос дээш асуултанд тийм гэж хариулж
байгаа бол танд Лайфстрийм Цэвэрлэгээний багц маш үр дүнтэйгээр үйлчлэх болно.
Хоол идсний дараа гэдэс нь дүүрдэг үү?
Зохистой хооллож чаддаггүй юу?
Хоол алгасдаг уу?
Арьсан дээр тууралт гардаг, зовиурладаг уу?
Өөх-тос ихтэй, цэвэршүүлсэн нүүрс-ус ихтэй, чихэрлэг хоол
хүнс хэрэглэдэг үү?
Өтгөн тогтмол гадагшилдаг уу?
Биед шингэн хуримтлагдах буюу хавагнадаг уу?
Өдөрт 2-оос дээш аяга кофе уудаг уу?
Архи, тамхи хэрэглэдэг үү?
Химийн бодисууд, пестицидүүд, бохирдуулагчтай орчинд
ажиллаж, амьдардаг уу?
Гэдэс цэвэрлэх багц |
Лайфстрийм Цэвэрлэгээний багц
Лайфстрийм Цэвэрлэгээний багц нь Лайфстрийм Алое вера
шүүс, Лайфстрийм Гэдэс, дотрын биотик нунтаг, Лайфстрийм Хлореллагийн шахмалаас
тогтдог. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг зохистой, шинэ хоол хүнс, тэнцвэртэй хоолны
дэглэмийн хамтаар хэрэглэхэд элэг, дэлүү, цөсний хүүдий, цус, бөөр, гэдэсний
үйл ажиллагаа сайжирдаг.
Хоргүйжүүлэлт гэдэг нь хорт бодисуудыг гадагшлуулдаг өдөр
тутмын байгалаас заяасан үйл явц юм. Хорт бодисуудыг гэдсээр (баас), бөөрөөр
(шээс), арьс, уушгаар гадагшлах буюу хоргүй бодисуудад хувиргадаг.
Бие махбодын
хоргүйжүүлэх чадвар нь биеийн ерөнхий байдлаас хамааралтай байдаг.
Хоргүйжүүлэлт үр дүнтэй байхад элэг, бөөр, гэдэс эрүүл, үйл ажиллагаа
хангалттай сайн байхаас гадна уушиг, арьсаар хорт бодисууд саадгүй ялгарч байх
шаардлагатай. Лайфстрийм Цэвэрлэгээний багц дах байгалийн суперхүнснүүд нь
биеийн өөрөө өөрийгөө хоргүйжүүлэх процессийг дэмждэг.
Лайфстрийм
цэвэрлэгээний багцыг хэрэглэхийн хажуугаар та биеэ цэвэрлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
1.
Зохистой хооллох
Энэ нь боловсруулж, цэвэршүүлээгүй хүнсний бүтээгдэхүүн
болох шинэ ногоо, жимсийг улиралд нь хэрэглэх (Монголын нөхцөлд жилийн 4
улиралд шинэ ногоо, жимс хэрэглэх боломж муу), өөхгүй сайн чанарын уураглаг
бүтээгдэхүүн, бор будаа, овьёос, хар гурил зэрэг удаан шимэгдэх нүүрс-ус
хэрэглэхийг хэлнэ. Цагаан талх, гурил, гоймон, хийжүүлсэн ундаа, чихэр, нарийн
боов, жигнэмэг зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Эдгээр нь
цусны чихрийн хэмжээг тогтворгүй болгож, толгой өвдөх, эрч хүч, энергигүй
болгох нөлөө үзүүлдэг.
Хэт өндөр температурт болгосон, ханасан өөх-тос ихтэй
шарсан, хуурсан, түргэн хоол, бүх төрлийн маргарин зэргийн оронд халаалгүйгээр
шахаж гаргаж авсан (cold
pressed) тоснуудыг
хэрэглэхийг зөвлөдөг. Тухайн нутагт ургасан жимс, ногоог тэр улиралд нь
хэрэглэх нь шимт бодисуудыг ихээр авах нөхцлийг бүрдүүлдэг.
Органикаар
ургуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй. Лаазалсан, нөөшилсөн
хүнснээс татгалзаж, гэрийн нөхцөлд шинээр нь бэлтгэсэн хоол идэх нь зүйтэй.
Агаруу дэлгүүрт Органик хүнс, байгалийн хэлбэрээрээ байгаа олон бүтээгдэхүүн борлуулагддаг тул та бүхэн дэлгүүрээр зочилж, бүтээгдэхүүнүүдээ аваарай. Жигнэсэн ногоо, бүх төрлийн шөл, загас гэх мэт энгийн хоол бэлтгэж иднэ. Үр
тарианы бүтээгдэхүүнүүд, жимс, хүнсний ногоо, шош, буурцаг, үр зэрэг нь
эслэгийн хангалттай эх үүсвэр болдог. Бүйлс самар (almond), маалинганы үр (flaxseed), наран цэцгийн үр болон хулууны үр
зэргийг усанд бүтэн шөнийн турш сойсны дараа хатаан, өглөөний цайнд шинэ жимс
ногоотой хэрэглэж болно. Хоолоо сайн зажилж, удаан идэх нь хоол боловсруулалтыг үр
дүнтэй байлгадаг.
2.
Ус, шингэн хангалттай уух
Ус сайн уух нь маш чухал. Хангалттай шингэн уухгүй үед
бие усгүйжиж, өтгөн хатдаг. Бидний дотор эрхтнүүдийн бүтцийн гол хэсэг нь ус
юм. Боломжтой бол архи, кофе, хар цайг бүрмөсөн хасах хэрэгтэй. Ургамлын болон
ногоон цайг оронд нь хэрэглэхийг зөвлөж байна. Чихэр, фосфорын хүчил, нэмэгдэл
бодисууд болон сахар орлуулагч гэх мэт олон найрлагатай тул хийжүүлсэн ундааг ууж
болохгүй. Диет буюу сахаргүй ундаанууд нь сахар орлуулагч бодисыг агуулсан
байдаг учраас зөв сонголт байж чаддаггүй. Цэвэршүүлсэн уснаас дээр ямар нэгэн
сонголт байдаггүй. Өдрийн турш хангалттай шингэн ууна.
Өдрийн турх 1,5-2л цэвэршүүлсэн ус уух. |
Хоолтойгоо цаг шингэн их
уух нь хоол боловсруулах шүүсийг шингэлдэг учраас хоол идэхээс 30 мин өмнө
болон идсэнээс хойш 1-2 цагийн дараа шингэн уухыг зөвлөдөг. Мөн шинээр нь
шахсан жимс, ногооны шүүсийг бага зэрэг усаар шингэлж ууж болно.
3.
Тогтмол дасгал хийх
Дасгал тогтмол хийх нь байгалийн хоргүйжүүлэх процессийг
идэвхижүүлдэг. Бодисын солилцоог эрчимжүүлж, хуримтлагдсан хорт бодисуудыг
цусны урсгалд оруулснаар тэднийг шүүж, ялгаруулах боломжийг олгодог. Энэ үед биеийн
дулаан нэмэгдэж, амьсгалын замаар ялгаруулах хорт бодисуудын хэмжээ нэмэгддэг.
Эхний шатанд гүйх, шогших, сэлэх, дугуй унах, йог хийх зэрэг энгийн дасгалуудыг
хийхийг зөвлөж байна.
4.
Хангалттай нойр авч, амрах
Биеийн хоргүйжүүлэх процессийг дэмжихийн тулд хангалттай
унтаж, амарч байх хэрэгтэй. Өдрийн цагаар өөртөө 10 мин гаргаж, стрессээ тайлж
байх хэрэгтэй. Стрессийн түвшинг бууруулахад бясалгал маш үр дүнтэй байдаг.
5.
Ялгаруулах процессийг хэвийн байлгах
12 цаг тутамд ялгаруулж чадахгүй бол хорууд бие рүү буцаж
шимэгддэг. Эслэг ихтэй хүнс хэрэглэж, ус сайн ууж, дасгал тогтмол хийснээр ялгаруулалтыг
тогтмол, үр дүнтэй болгодог.
6.
Хориглох зүйлс
Никотин, каффейн, архи, мансууруулах бодисууд зэрэг
идэвхижүүлэгчид нь элгэнд их хэмжээний ачаалал өгдөг тул хориглоно. Тамхи,
мансууруулах бодисуудыг багасгах, аль болох гарахыг оролдох хэрэгтэй.
Бие махбодоо
дотроос нь цэвэрлэцгээе
/Өдөр тутамдаа/
- Шинэ ногоо, жимс идэх
- Ус хангалттай уух
- Тогтмол дасгал хийх
- Хангалттай амрах
- Лайфстрийм Цэвэрлэгээний багцыг өдөр бүр хэрэглэх
Цэвэрлэгээний багц
А алхам
(Лайфстрийм Биоген
Алое вера шүүс, 500 мл)
Алое вера шүүсийг 2 хоолны халбага хэмжээгээр нэг аяга
усанд хийж өглөө босонгуутаа, орой унтахын өмнө өдөрт 2 удаа ууна (Хоосон
ходоодон дээр хэрэглэвэл сайн үр дүн гарна)
В алхам
(Лайфстрийм Гэдэс
дотрын биотикс, 200г)
Гэдэс, дотрын биотик+ нунтаг,
2 цайны халбага хэмжээгээр том аягатай усанд хийж хоолноос зайтай ууна (Алое
вератай хамт ууж болно)
С алхам
(Лайфстрийм Хлорелла,
500мг, 90ш шахмал)
Хлорелла мини-шахмалууд, өглөөний цайтай цуг 2, өдрийн
хоолтой цуг 2-ийг хэрэглэнэ. Нэг удаагийн тунг 4 шахмал хүртэл олшруулж болно.
Биеэ эрүүлжүүлэн, цэвэрлэх ийм амархан. Та бүхэн туршаад үзээрэй.
Утас: 320202, 88025671 /Ажлын цагаар залгана уу. Баярлалаа/
No comments:
Post a Comment