Sunday, October 19, 2014

Америк, Органик, ургамлын цайнууд

Stash брэндийн цайнууд

Өдөр тутамдаа хэрэглэж болох ногоон, хар цай, ногоон ба хар цайны холимог, гаатай цайнууд
Гаатай, ногоон, хар ба ногоон цайны холимог, өглөөний цайны холимог цай

Ногоон цайг хэрхэн зөв бэлтгэх тухай. Ногоон цай олон төрлийн хавдруудаас сэргийлдэг нь батлагдсан байдаг.

Эмийн ургамлуудын цайнууд

Lavender Tulsi цай: Тайвшруулах үйлчилгээтэй цай. Түр зуурын нойргүйдэл, стресс, бухимдал тайлах зорилгоор хэрэглэнэ.

Chamomile/Эмт алтантовч цай: Дархлаа дэмжих, харшилийн шинж тэмдгийг бага хэмжээгээр дарангуйлах, нян, вирус устгах үйлчилгээтэй цай.

Lemon, Ginger/Нимбэг, цагаан гаатай цай: Ханиад томууны улирлын үед сэргийлэх, хөнгөн үед нь эмчилгээнд хэрэглэж болох цай.

Лавендер цэцгийн тайвшруулах цай, Алтантовч цэцгийн дархлаа дэмжих цай, Нимбэг, цагаан гаатай ханиад, томууны цай

Traditional medicinals үйлдвэрийн Органик, эмийн ургамлын цайнууд

Throat coat/Хоолой залгиурын цай: Хоолой нь өвдсөн үед, хөндүүрлэж, юм залгиж чадахгүй байгаа үед хэрэглэх зориулалттай цай. Чихэр өвс, Алтайн өвс болон Slippery elm ургамлуудыг агуулсан, төвөнх, залгиурын эрүүл байдлыг дэмжих цай.

Pregnancy/Жирэмслэлтийн цай: Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, халгайн навч агуулсан, эхийн умайг төрөлтөнд бэлтгэх зорилготой, жирэмслэлтийн сүүлийн 3 сард уудаг цай.

Weightless/Хаван хөөх цай: Гоньд, аньсны навч, яншуйны навч агуулсан, биед ус баригдахаас сэргийлэх, хаванг хөөх үйлчилгээтэй, Органик цай.

Echinacea Plus/Эхинаци ургамлын цай: Дархлааг зохицуулах, дэмжих үйлчилгээтэй уугуул Америкчуудын хэдэн мянган жил хэрэглэж ирсэн ургамлын цай. 1800-аад оноос барууны эмийн ургамлын анагаах ухаанд хэрэглэгдэж, маш ихээр судлагдсан ургамал. 
Хоолойны өвдөлт, зовиур намдаах цай, төрөлтөнд бэлтгэх цай, хаван хөөх цай, дархлааны цай

Энэ үйлдвэр нь маш олон төрлийн цай үйлдвэрлэдгээс манай дэлгүүрт цөөн хэдэн цайнууд нь худалдаалагдаж байна.

Вебсайт: http://www.traditionalmedicinals.com/



Эмийн ургамлын цайг хэрхэн хэрэглэх вэ?

Пакеттай цайг 1 аяга буцлаад бага зэрэг тасалгааны температурт байсан халуун усанд хийж, таглаад, 10-15 минут хандалсны дараа ууна. Дөнгөж буцалсан 100С-ийн ус биш 80С байх нь хамгийн тохиромжтой.



Дэлгүүрийн хаяг, байршилийг өмнөх постоос харна уу.

                                                         
                                                          Танд эрүүл энхийг хүсье.




 




Friday, October 17, 2014

Байгаль орчинд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй гэр ахуй, гоо сайхны бүтээгдэхүүнүүд


Үндэсний үйлдвэрлэгч Мон-Арц компаний гэрийн агаар ариутган цэвэрлэгч, байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд.

1. Арц: Ариутган, цэвэрлэх үйлчилгээтэй.
2. Ганга: Агаарын нянг устгадаг, амьсгалын замын өвчний эмчилгээнд хэрэглэгддэг.
3. Аргал: Агаарын нянг устгадаг, харшилтай хүмүүст харшилын улирал эхлэхээс өмнө хэрэглэхэд шинж тэмдэг багатай байдаг.



АНУ-д үйлдвэрлэгдсэн 2 үйлдвэрийн байгаль орчинд уусч шингэдэг, ээлтэй, хүний биед хортой нөлөөгүй, химийн элдэв бодисуудын агууламж маш бага гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд, гоо сайхны бүтээгдэхүүнүүд.

7th generation: Дараагийн 7 үедээ цэвэр байгаль, эрүүл орчинг бэлэглэх уриатай үйлдвэр

Дахин боловсруулсан цаасаар хийсэн гал тогооны, 00-ийн, гарын салфетканууд. Хлораминаар цайруулаагүй, элдэв үнэр, өнгө оруулагч химийн бодисууд шингээгүй.

 

Биеийн шингэн саван, чийгшүүлэгч тос, хүүхдийн саван, шампунь тос

Ургамлын эфирийн тоснуудаар үнэр оруулсан, 80-95%-ийн байгалийн эх үүсвэртэй бүтээгдэхүүнүүд. 
 

Гэр ахуйн цэвэрлэгээ, аяга угаах шингэн болон хувцас угаалгын шингэн


Biokleen үйлдвэрийн хувцас угаалгын шингэн, нунтаг, бүх төрлийн гадаргуу цэвэрлэгч, хүнсний бүтээгдэхүүн угаагч


Хүнсний бүтээгдэхүүн угаагч шингэн /Produce wash/ нь жимс, хүнсний ногооны гадаргуугийн пестицид, хадгалалт удаашруулагч бодисууд, муудахаас сэргийлэгч бодисуудыг угааж цэвэрлэдэг.




Дэлгүүрийн хаяг, утсыг Дэлгүүрийн байршил, утас гэсэн мэдээнээс авна уу.


Дэлгүүрийн байршил, холбоо барих утасны дугаар

Дэлгүүр нь Энх тайваны гүүрний зүүн урд талд, 120 мянгатад, КН апартмент байрны 6е байранд байрладаг.



Энх тайваны гүүр давах /Хан-Уул талаасаа ирэх үед/ замын баруун талд байрладаг 4D фитнесстэй байр, Стадион талаас буюу айлууд орох талд байрладаг.


Дэлгүүрийн утас: 89005671, 76018779

Дэлгүүрт бараа нийлүүлж, борлуулах талаар 88025671 утсаар холбогдоно уу.

Биохэлф Монголиа ХХК

Thursday, October 9, 2014

Эмийн ургамлын цайнууд: Монгол цай үйлдвэр

Монгол цай үйлдвэрийн цайнууд болон ургамлын цайнуудын хэрэглээний талаарх дараах  бичлэгийг үзэж, эрүүл мэндийн мэдлэг аваарай. 




Чага мөөгний цай 


Вирүс, үрэвсэл, мутаци үүсэхийн эсрэг (эсийн ДНХ чөлөөт радикалаар гэмтэхээс хамгаалдаг) үйлчилгээтэй, биеийн эсэргүүцэл сайжруулах, элэг хамгаалах, хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эсийн ургалтыг саатуулах үйлчилгээтэй. Чага мөөг нь өвчтэй хүмүүсийн дархлааг сайжруулах, тархины эд эсийн бодисын солилцоо, цусан хангамжийг сайжруулах, биеийн дасан зохицох чадварыг сайжруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач тустай мөөг юм. Чихрийн шижинтэй хулгануудын цусны чихрийн хэмжээг буулгаж байсан учраас чихрийн шижинтэй хүмүүс уухад тохиромжтой. Элэг, бүдүүн гэдэс, арьс, умай, умайн хүзүү, хөх, уушигны хавдрын эмчилгээнд үр дүнтэй нь олон тооны судалгаануудаар батлагдсан байдаг. Чага мөөгний талаар зарим мэдээллийг эндээс уншина уу.
 



 Барагшин

Төмөр дутагдлын цус багадалт, түлэнхий, өтгөн хатах, амьсгалын дээд замын үрэвсэлт, харшилт өвчин, мөгөөрсөн хоолойн багтраа, шээс, бэлгийн замын халдварт өвчин (urogenital), нүүр, ам таталдах, саа, саажилт, судас хатуурах, мэдрэлийн өвчин, арьс, үе мөчний өвчин, яс, зөөлөн эдийн гэмтэл, ходоод хосны шархлаа, цөсний хүүдийн үрэвсэлд хэрэглэнэ. Зүрх судас, багтраа, шигдээс, цусны даралт ихсэх өвчинүүдэд мөн хэрэглэнэ.

Барагшунгийн тухай орчин үеийн мэдээллээс:
  • Барагшун ясны бороололтыг 3 дахин богино хугацааид, янз бүрийн гаралтай түлэнхийг Вишиевскийн түрхлэгээс 2 дахин богино хугацаанд анагаадаг болохыг хуучин ЗХУ-ын эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна (Э.Г.Базаров, “Раны и их лечение в тибетской медицине”, 1990).
  • Барагшунгийн тухай 1992 онд 1500 гаруй нийтлэл, түүнээс 300 гаруй нь шинжлэх ухааны судалгааны үр дүн, 20 гаруй докторын ажил байжээ (М.И.Савиных “Все о мумие”, Новокузнецк, “Сибдальмүмие” 1992)
  • Стрессийн эсрэг, сонсгол, ой тогтоомж сайжруулах үйлчлэлтэй болохыг Энэтхэгийн Госал, бусад эрдэмтэд 1988 онд судалсан байна.
  • Киргиз, Узбек, Таджик, ОХУ, Энэтхэг зэрэг улсад барагшунгийн талаар судалгаа хийдэг эрдэм шинжилгээний олон байгууллага ажиллаж байна. Энэ мэтээр барагшунгийн судалгаа үргэлжлэн, түүний анагаах гайхамшигтай шинж чанарын талаар шинэ мэдээллээр баяжсаар байна. http://monenzyme.mn/mn/2011-05-02-03-29-39/94----1.html
Манай дэлгүүрт мөн Монэнзим үйлдвэрийн цэвэр Барагшун худалдаалагддаг. 
 

 Алтан гагнуур

Алтан гагнуурыг яс хугарах, ясны бэртэнгийн үед болон төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. Хэрэглэх арга: 8 сарын сүүлчийн 15 хоногт түүж, сүүдэр газар даавуун уутанд өлгөж хатаана.
Нунтагласан бэлдмэлээс цайны халбагаар нэгийг 100г усанд найруулахаар бодож өсгөсөн хэмжээгээр буцалгаад хандалж хөргөөд шүүнэ. Хоолны халбагаар өдөрт 3-4 удаа, нэг удаад 2 халбага ууна.



Хунчир цай

Хунчир цайны тайлбарыг хүргэж байна. Astragalus membranaceus гэж Хятадын анагаах ухаан, сүүлийн үед Баруунд дэлгэрээд байгаа эмийн ургамлын эмчилгээнд дархлаа дэмжих зорилгоор өргөнөөр хэрэглэгддэг ургамалтай нэг овгийн Astragalus mongolicus ургамлын цай.

Гол хэрэглээ:
-Адаптоген (ямар нэгэн шинэ орчин, нөхцөл байдалд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэгч): Ялангуяа стресстэй нөхцөл байдлыг даван туулахад тусална. Стресс гэдэгт зөвхөн сэтгэл санааны бус биеийн өвчин зовиур ч мөн адил орно.
-Дархлааны Т-эсийн идэвхи, үйл ажиллагааг нэмэгдүүлнэ.
-Цус багадалтын үед хэрэглэхэд цус төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
-Ханиад томууны үед вирус устгадаг нь судалгаагаар батлагдсан хэдий ч дахин олон тооны судалгаа хийх шаардлагатай байгаа.
-Чихрийн шижингийн үед цусны сахар бууруулах үйлчилгээтэй.
-Хими эмчилгээний үед ядрах, хоолны дуршил буурах шинж тэмдгийг намдаадаг. Гэхдээ энэ судалгааг дахин хийж, батлах шаардлагатай.
-Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, антиоксидант, холестерол бууруулах.
-Улирлын чанартай харшилын үед шинж тэмдгийн илрэлийг багасгах үйлчилгээтэй. 




Цээнэ ургамлын цай

Цээнэ нь шээс хөөх, хаван буулгах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өвдөлт, дааврын үйл ажиллагааг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. 

 Чага мөөгний цай

 Чихэр өвсний цай

Чихэр өвс нь амьсгалын замын өвчнүүдийн эдгэрэлтийг хурдасгаж, элгийг хамгаалж, үрэвсэл дарах үйлчилгээтэй. Цэр ховхлохдоо маш сайн. 

 Цайнуудын үнэ болон дэлгүүрийн байршилыг 89005671 утсаар аваарай.

Мангостин жимсний шүүс /Xantho/, ургамлын цайнууд /Вьетнам/


1. Xantho Мангостин буюу туулайн бөөр жимсний өндөр агууламжтай шүүс. Антиоксидантын өндөр агууламжтай учраас эд эсийн гэмтлээс сэргийлнэ, хавдар тусах эрсдлийг бууруулна, хөгшрөлтийг удаашруулна, бүх төрлийн шархны эдгэрэлтийг хурдасгана. Xango шүүснээс илүү мангостин жимсний агууламжтай. Илүү хямд.






2. Xantho цай. Мангостин/туулайн бөөр жимсний цай. Антиоксидантын өндөр агууламжтай учраас эд эсийн гэмтлээс сэргийлнэ, хавдар тусах эрсдлийг бууруулна, хөгшрөлтийг удаашруулна, бүх төрлийн шархны эдгэрэлтийг хурдасгана.

3. Артишок ургамлын цай: Элэг хамгаална, цөсний ялгаралтыг сайжруулна. Цөс сайн ялгарах нь өтгөн хаталтыг багасгадаг. Цөсний үрэвсэл үүсэх, цөс өтгөрөх, чулуу үүсэхээс хамгаална.

4. Рейши мөөгний цай. Дархлаа дэмжинэ, хавдраас урьдчилан сэргийлнэ, биеийг цэвэрлэнэ, хоргүйжүүлнэ, амьсгалын замын өвчнүүдийн эдгэрэлтийг хурдасгана, үрэвслийн эсрэг, ядаргаа тайлах үйлчилгээтэй.

5. Далайн замагны цай. Йод, эрдсийн өндөр агууламжтай, хүний биеийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагддаг эрдэс, аминдэмүүдтэй. Өдөр тутамдаа хар цайны оронд хэрэглэх хэрэгтэй.


Saturday, October 4, 2014

Эмийн ургамлын хандмалууд

Манай дэлгүүрт доорх төрлийн эмийн ургамлын бэлдмэлүүд худалдаалагдаж байгаа.

Чага мөөгний хандмал
Үйлчилгээ: Дархлаа дэмжих, ходоод, нойр булчирхайн үрэвслийг багасгах, хавдраас урьдчилан сэргийлэх, чихрийн шижинтэй хүмүүст эмчилгээний үйлчилгээ үзүүлэх гэх мэт.

Чага мөөгний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.


Монгол сонгины ханд
Сонгины ханд нь холестерол бууруулах, таргалалтын эсрэг, жин бууруулах, даралт бууруулах, элгийг дэмжих, чихрийн шижин өвчний үед, ханиад, томууны эсрэг гэх мэт үйлчилгээнүүд үзүүлдэг.


Солонгос хүн орхоодойн бэлдмэл, цай



Улаан хүн орхоодой нь биед дараах ерөнхий үйлдлүүдийг үзүүлнэ:
• Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг зохицуулна.
• Гадны хорт нөлөөллийг эсэргүүцнэ.
• Биеийн болон оюуны чадварыг дээшлүүлнэ.
• Радио идэвхит цацрагийн хордлогоос сэргийлнэ.
• Өсөлт, цусны эргэлт бодисын солилцоог сайжруулна.
• Цус төлжүүлэн, ходоод гэдэс элэг, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
• Цөс хөөнө.
• Тархины цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна.
• Биед байгаа хортой бодисууд холестриныг гадагшлуулах, архаг ужиг өвчтөй хүмүүст илүү үр дүнтэй.
• Хөгшөлтийг удаашруулах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илрэх зовиуруудыг багасгах, цэвэршилтийн хугацааг хойшлуулна.
• Чихрийн шижин өвчтөй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг тохируулж, түүнээс үүсэх өвчнөөс сэргийлнэ.




Солонгос хар сармисны бэлдмэл
“Хар сармис нь хавдраас сэргийлээд зогсохгүй, цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. Хар сармис нь ядаргаа, цусны өөх тос ихтэй хүмүүст маш тохиромжтойн дээр вирус устгах онцгой чанартай байна. Хар сармис нь судас зөөлрүүлээд зогсохгүй, судас хатуурахаас сэргийлж, судасны багтаамжийг сайжруулдаг. Тиймээс хар сармис нь ядаргаа, дал мөр хөшиж өвдөх, нуруу өвдөх зэрэгт тустайн дээр исэлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир сэвх, үрчлээ, арьс хуурайших зэрэг эмгэгүүдэд тустай” гэж Йокохамагийн Сое коллежийн профессор Окакэ Такако ярьжээ. - See more at: http://society.time.mn/content/47238.shtml#sthash.ZHwMDTBs.dpuf

“Хар сармис нь хавдраас сэргийлээд зогсохгүй, цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. Хар сармис нь ядаргаа, цусны өөх тос ихтэй хүмүүст маш тохиромжтойн дээр вирус устгах онцгой чанартай байна. Хар сармис нь судас зөөлрүүлээд зогсохгүй, судас хатуурахаас сэргийлж, судасны багтаамжийг сайжруулдаг. Тиймээс хар сармис нь ядаргаа, дал мөр хөшиж өвдөх, нуруу өвдөх зэрэгт тустайн дээр исэлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир сэвх, үрчлээ, арьс хуурайших зэрэг эмгэгүүдэд тустай” гэж Йокохамагийн Сое коллежийн профессор Окакэ Такако ярьжээ. - See more at: http://society.time.mn/content/47238.shtml#sthash.ZHwMDTBs.dpuf
“Хар сармис нь хавдраас сэргийлээд зогсохгүй, цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. Хар сармис нь ядаргаа, цусны өөх тос ихтэй хүмүүст маш тохиромжтойн дээр вирус устгах онцгой чанартай байна. Хар сармис нь судас зөөлрүүлээд зогсохгүй, судас хатуурахаас сэргийлж, судасны багтаамжийг сайжруулдаг. Тиймээс хар сармис нь ядаргаа, дал мөр хөшиж өвдөх, нуруу өвдөх зэрэгт тустайн дээр исэлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир сэвх, үрчлээ, арьс хуурайших зэрэг эмгэгүүдэд тустай” гэж Йокохамагийн Сое коллежийн профессор Окакэ Такако ярьжээ. - See more at: http://society.time.mn/content/47238.shtml#sthash.ZHwMDTBs.dpuf

Хар сармис нь хавдраас сэргийлээд зогсохгүй, цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. Хар сармис нь ядаргаа, цусны өөх тос ихтэй хүмүүст маш тохиромжтойн дээр вирус устгах онцгой чанартай байна. Хар сармис нь судас хатуурахаас сэргийлж, судасны багтаамжийг сайжруулдаг. Тиймээс хар сармис нь ядаргаа, дал мөр хөшиж өвдөх, нуруу өвдөх зэрэгт тустайн дээр исэлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир сэвх, үрчлээ, арьс хуурайших зэрэг эмгэгүүдэд тустай.
  
Хар сармис нь хавдраас сэргийлээд зогсохгүй, цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. Хар сармис нь ядаргаа, цусны өөх тос ихтэй хүмүүст маш тохиромжтойн дээр вирус устгах онцгой чанартай байна. Хар сармис нь судас зөөлрүүлээд зогсохгүй, судас хатуурахаас сэргийлж, судасны багтаамжийг сайжруулдаг. Тиймээс хар сармис нь ядаргаа, дал мөр хөшиж өвдөх, нуруу өвдөх зэрэгт тустайн дээр исэлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир сэвх, үрчлээ, арьс хуурайших зэрэг эмгэгүүдэд тустай - See more at: http://society.time.mn/content/47238.shtml#sthash.ZHwMDTBs.dpuf

Солонгос анар жимсний бэлдмэл
Анар жимсийг эмэгтэйчүүдийн жимс гэж нэрлэдэг бөгөөд эмэгтэйчүүдийн дааврын үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг учраас ингэж нэрлэдэг байна.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн: МонЭнзим

“МОНЭНЗИМ” ХХК компани нь 1976 онд биохими, эмзимологи, молекул биологийн шинжлэх ухааны ололтод тулгуурлан амьтан, ургамлын гаралтай эмчилгээ, гоо сайхан, сувиллын зориулалттай эм, биобэлдмэл гаргаж авах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэх технологи боловсруулан нэвтрүүлэх, Монгол улсад биотехнологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготойгор байгуулагдсан.
 Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, 20 гаруй биобэлдмэл, сувиллын бүтээгдэхүүн, 40 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хүн амынхаа хэрэгцээнд нийлүүлжээ.

Тус компаний хамт олон анх байгуулагдсан цагаасаа эхлээд хүнс, эм биобэлдмэлийн хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан, биологийн өндөр идэвхитэй, экологийн цэвэр баталгаат бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэхийг зорилт болгон ажиллаж ирсэн.Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд түүхий эдээ цуглуулах дамжлагаас эхлээд, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх бүх үе шатанд чанарын өндөр хяналт тавин ажилладаг. Тиймээс ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр баталгаатай, жигд чанартай байдаг.

Тус компани малын нойр булчирхай, үхрийн нүд, гүүний саам, барагшун, хусны онгол мөөг гэх мэт Монгол орны байгалийн түүхий эдийг боловсруулах, тэдгээрийн биологийн үнэт чанарыг судлахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг нь экологийн цэвэр, хүний бие махбодид зохимж, шингэц сайтай, биологийн өндөр идэвхитэй бүтээгдэхүүн гаргах үндэс болдог.




"Монэнзим" ХХК-ийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмчилгээний тос, ферментэн бэлдмэл болон гоо сайхны бүх бүтээгдэхүүн манай дэлгүүрт худалдаалагддаг.


Бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй тайлбарыг вебсайтаас эсвэл дэлгүүр дээр хүрэлцэн ирж авна уу.

Онцлох бүтээгдэхүүнүүд:
  • Гүүний саам: Элэг хамгаалах, дархлаа дэмжих.
  • Чага мөөгний бэлдмэл: Дархлаа дэмжих, хоол боловсруулах үйл ажиллагааны эмгэгийг засах, хавдраас урьдчилан сэргийлэх.
  • Гликовит: Элэг хамгаалах бэлдмэл.
  • Соёолжин: Хүүхдийн аминдэм.
  • Барагшун: Олон төрлийн эрдэс, идэвхит бодисуудын нэгдэл. Дархлаа сэргээх, үрэвсэл дарах, тамир тэнхээ оруулах. 
  • Шарталтын доктор: Шар тайлах бэлдмэл.
  • Хар сармисны ханд: Олон талын үйлчилгээтэй ханд.

Шарталтын доктор

Шарталт тайлж, элэгний эсийг гэмтлээс хамгаална.
Архи буюу спиртлэг ундаа уухын өмнө болон дараа хэрэглэвэл илүү зохимжтой.
найрлагандаа:
Hovenia dulcis, Силимарин, N-Ацетил-L-цистейн, витамин B1, B6. C, Арвайн соёолж, Глюкоз, Элсэн чихэр, Цэвэршүүлсэн ус орсон.
 
Шарталтын доктор, хар сармисны ханд. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн

Хар сармисны ханд.

*Дархлааг дэмжиж, хавдраас сэргийлэх, хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах,
*Хөгшрөлтийн эсрэг,
*Антиоксидант буюу бие махбодийг хоргүйжүүлэх,
*Цусны даралт ихсэх ба цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд байлгах,
*Судасны бөглөрөл, судасны хатуурлаас сэргийлэх,
*Бактери болон вирусын эсрэг халдваргүйжүүлэх үйлчилгээтэй.
Найрлагандаа:
Хар сармисны ханд, Цэвэр зөгийн бал, Лимоны хүчил, Цагаан гаа орсон.

Дэлгүүрийн хаяг: Энх тайваны гүүрний зүүн урд талд, 120 мянгат, Хурд группын КН апартмент, 6е байр, Агаруу дэлгүүр, 89005671