Sunday, October 19, 2014

Америк, Органик, ургамлын цайнууд

Stash брэндийн цайнууд

Өдөр тутамдаа хэрэглэж болох ногоон, хар цай, ногоон ба хар цайны холимог, гаатай цайнууд
Гаатай, ногоон, хар ба ногоон цайны холимог, өглөөний цайны холимог цай

Ногоон цайг хэрхэн зөв бэлтгэх тухай. Ногоон цай олон төрлийн хавдруудаас сэргийлдэг нь батлагдсан байдаг.

Эмийн ургамлуудын цайнууд

Lavender Tulsi цай: Тайвшруулах үйлчилгээтэй цай. Түр зуурын нойргүйдэл, стресс, бухимдал тайлах зорилгоор хэрэглэнэ.

Chamomile/Эмт алтантовч цай: Дархлаа дэмжих, харшилийн шинж тэмдгийг бага хэмжээгээр дарангуйлах, нян, вирус устгах үйлчилгээтэй цай.

Lemon, Ginger/Нимбэг, цагаан гаатай цай: Ханиад томууны улирлын үед сэргийлэх, хөнгөн үед нь эмчилгээнд хэрэглэж болох цай.

Лавендер цэцгийн тайвшруулах цай, Алтантовч цэцгийн дархлаа дэмжих цай, Нимбэг, цагаан гаатай ханиад, томууны цай

Traditional medicinals үйлдвэрийн Органик, эмийн ургамлын цайнууд

Throat coat/Хоолой залгиурын цай: Хоолой нь өвдсөн үед, хөндүүрлэж, юм залгиж чадахгүй байгаа үед хэрэглэх зориулалттай цай. Чихэр өвс, Алтайн өвс болон Slippery elm ургамлуудыг агуулсан, төвөнх, залгиурын эрүүл байдлыг дэмжих цай.

Pregnancy/Жирэмслэлтийн цай: Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, халгайн навч агуулсан, эхийн умайг төрөлтөнд бэлтгэх зорилготой, жирэмслэлтийн сүүлийн 3 сард уудаг цай.

Weightless/Хаван хөөх цай: Гоньд, аньсны навч, яншуйны навч агуулсан, биед ус баригдахаас сэргийлэх, хаванг хөөх үйлчилгээтэй, Органик цай.

Echinacea Plus/Эхинаци ургамлын цай: Дархлааг зохицуулах, дэмжих үйлчилгээтэй уугуул Америкчуудын хэдэн мянган жил хэрэглэж ирсэн ургамлын цай. 1800-аад оноос барууны эмийн ургамлын анагаах ухаанд хэрэглэгдэж, маш ихээр судлагдсан ургамал. 
Хоолойны өвдөлт, зовиур намдаах цай, төрөлтөнд бэлтгэх цай, хаван хөөх цай, дархлааны цай

Энэ үйлдвэр нь маш олон төрлийн цай үйлдвэрлэдгээс манай дэлгүүрт цөөн хэдэн цайнууд нь худалдаалагдаж байна.

Вебсайт: http://www.traditionalmedicinals.com/



Эмийн ургамлын цайг хэрхэн хэрэглэх вэ?

Пакеттай цайг 1 аяга буцлаад бага зэрэг тасалгааны температурт байсан халуун усанд хийж, таглаад, 10-15 минут хандалсны дараа ууна. Дөнгөж буцалсан 100С-ийн ус биш 80С байх нь хамгийн тохиромжтой.



Дэлгүүрийн хаяг, байршилийг өмнөх постоос харна уу.

                                                         
                                                          Танд эрүүл энхийг хүсье.




 




No comments:

Post a Comment