Чага мөөгний цай
Вирүс, үрэвсэл, мутаци үүсэхийн эсрэг (эсийн ДНХ чөлөөт радикалаар гэмтэхээс хамгаалдаг) үйлчилгээтэй, биеийн эсэргүүцэл сайжруулах, элэг хамгаалах, хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эсийн ургалтыг саатуулах үйлчилгээтэй. Чага мөөг нь өвчтэй хүмүүсийн дархлааг сайжруулах, тархины эд эсийн бодисын солилцоо, цусан хангамжийг сайжруулах, биеийн дасан зохицох чадварыг сайжруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач тустай мөөг юм. Чихрийн шижинтэй хулгануудын цусны чихрийн хэмжээг буулгаж байсан учраас чихрийн шижинтэй хүмүүс уухад тохиромжтой. Элэг, бүдүүн гэдэс, арьс, умай, умайн хүзүү, хөх, уушигны хавдрын эмчилгээнд үр дүнтэй нь олон тооны судалгаануудаар батлагдсан байдаг. Чага мөөгний талаар зарим мэдээллийг эндээс уншина уу.
Барагшин
Төмөр дутагдлын цус багадалт, түлэнхий, өтгөн хатах, амьсгалын дээд замын үрэвсэлт, харшилт өвчин, мөгөөрсөн хоолойн багтраа, шээс, бэлгийн замын халдварт өвчин (urogenital), нүүр, ам таталдах, саа, саажилт, судас хатуурах, мэдрэлийн өвчин, арьс, үе мөчний өвчин, яс, зөөлөн эдийн гэмтэл, ходоод хосны шархлаа, цөсний хүүдийн үрэвсэлд хэрэглэнэ. Зүрх судас, багтраа, шигдээс, цусны даралт ихсэх өвчинүүдэд мөн хэрэглэнэ.Барагшунгийн тухай орчин үеийн мэдээллээс:
- Барагшун ясны бороололтыг 3 дахин богино хугацааид, янз бүрийн гаралтай түлэнхийг Вишиевскийн түрхлэгээс 2 дахин богино хугацаанд анагаадаг болохыг хуучин ЗХУ-ын эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна (Э.Г.Базаров, “Раны и их лечение в тибетской медицине”, 1990).
- Барагшунгийн тухай 1992 онд 1500 гаруй нийтлэл, түүнээс 300 гаруй нь шинжлэх ухааны судалгааны үр дүн, 20 гаруй докторын ажил байжээ (М.И.Савиных “Все о мумие”, Новокузнецк, “Сибдальмүмие” 1992)
- Стрессийн эсрэг, сонсгол, ой тогтоомж сайжруулах үйлчлэлтэй болохыг Энэтхэгийн Госал, бусад эрдэмтэд 1988 онд судалсан байна.
- Киргиз, Узбек, Таджик, ОХУ, Энэтхэг зэрэг улсад барагшунгийн талаар судалгаа хийдэг эрдэм шинжилгээний олон байгууллага ажиллаж байна. Энэ мэтээр барагшунгийн судалгаа үргэлжлэн, түүний анагаах гайхамшигтай шинж чанарын талаар шинэ мэдээллээр баяжсаар байна. http://monenzyme.mn/mn/2011-05-02-03-29-39/94----1.html
Алтан гагнуур
Алтан гагнуурыг яс хугарах, ясны бэртэнгийн үед болон төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. Хэрэглэх арга: 8 сарын сүүлчийн 15 хоногт түүж, сүүдэр газар даавуун уутанд өлгөж хатаана.
Нунтагласан бэлдмэлээс цайны халбагаар нэгийг 100г усанд найруулахаар бодож өсгөсөн хэмжээгээр буцалгаад хандалж хөргөөд шүүнэ. Хоолны халбагаар өдөрт 3-4 удаа, нэг удаад 2 халбага ууна.
Хунчир цай
Хунчир цайны тайлбарыг хүргэж байна. Astragalus membranaceus гэж Хятадын анагаах ухаан, сүүлийн үед Баруунд дэлгэрээд байгаа эмийн ургамлын эмчилгээнд дархлаа дэмжих зорилгоор өргөнөөр хэрэглэгддэг ургамалтай нэг овгийн Astragalus mongolicus ургамлын цай.Гол хэрэглээ:
-Адаптоген (ямар нэгэн шинэ орчин, нөхцөл байдалд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэгч): Ялангуяа стресстэй нөхцөл байдлыг даван туулахад тусална. Стресс гэдэгт зөвхөн сэтгэл санааны бус биеийн өвчин зовиур ч мөн адил орно.
-Дархлааны Т-эсийн идэвхи, үйл ажиллагааг нэмэгдүүлнэ.
-Цус багадалтын үед хэрэглэхэд цус төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
-Ханиад томууны үед вирус устгадаг нь судалгаагаар батлагдсан хэдий ч дахин олон тооны судалгаа хийх шаардлагатай байгаа.
-Чихрийн шижингийн үед цусны сахар бууруулах үйлчилгээтэй.
-Хими эмчилгээний үед ядрах, хоолны дуршил буурах шинж тэмдгийг намдаадаг. Гэхдээ энэ судалгааг дахин хийж, батлах шаардлагатай.
-Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, антиоксидант, холестерол бууруулах.
-Улирлын чанартай харшилын үед шинж тэмдгийн илрэлийг багасгах үйлчилгээтэй.
Цээнэ ургамлын цай
Цээнэ нь шээс хөөх, хаван буулгах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өвдөлт, дааврын үйл ажиллагааг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй.
Чага мөөгний цай
Чихэр өвсний цай
Чихэр өвс нь амьсгалын замын өвчнүүдийн эдгэрэлтийг хурдасгаж, элгийг хамгаалж, үрэвсэл дарах үйлчилгээтэй. Цэр ховхлохдоо маш сайн.
Цайнуудын үнэ болон дэлгүүрийн байршилыг 89005671 утсаар аваарай.
Утас чинь ашиглалтанд байхгүй гэж байна.
ReplyDelete