Saturday, October 4, 2014

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн: МонЭнзим

“МОНЭНЗИМ” ХХК компани нь 1976 онд биохими, эмзимологи, молекул биологийн шинжлэх ухааны ололтод тулгуурлан амьтан, ургамлын гаралтай эмчилгээ, гоо сайхан, сувиллын зориулалттай эм, биобэлдмэл гаргаж авах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэх технологи боловсруулан нэвтрүүлэх, Монгол улсад биотехнологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготойгор байгуулагдсан.
 Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, 20 гаруй биобэлдмэл, сувиллын бүтээгдэхүүн, 40 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хүн амынхаа хэрэгцээнд нийлүүлжээ.

Тус компаний хамт олон анх байгуулагдсан цагаасаа эхлээд хүнс, эм биобэлдмэлийн хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан, биологийн өндөр идэвхитэй, экологийн цэвэр баталгаат бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэхийг зорилт болгон ажиллаж ирсэн.Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд түүхий эдээ цуглуулах дамжлагаас эхлээд, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх бүх үе шатанд чанарын өндөр хяналт тавин ажилладаг. Тиймээс ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр баталгаатай, жигд чанартай байдаг.

Тус компани малын нойр булчирхай, үхрийн нүд, гүүний саам, барагшун, хусны онгол мөөг гэх мэт Монгол орны байгалийн түүхий эдийг боловсруулах, тэдгээрийн биологийн үнэт чанарыг судлахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг нь экологийн цэвэр, хүний бие махбодид зохимж, шингэц сайтай, биологийн өндөр идэвхитэй бүтээгдэхүүн гаргах үндэс болдог.




"Монэнзим" ХХК-ийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмчилгээний тос, ферментэн бэлдмэл болон гоо сайхны бүх бүтээгдэхүүн манай дэлгүүрт худалдаалагддаг.


Бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй тайлбарыг вебсайтаас эсвэл дэлгүүр дээр хүрэлцэн ирж авна уу.

Онцлох бүтээгдэхүүнүүд:
  • Гүүний саам: Элэг хамгаалах, дархлаа дэмжих.
  • Чага мөөгний бэлдмэл: Дархлаа дэмжих, хоол боловсруулах үйл ажиллагааны эмгэгийг засах, хавдраас урьдчилан сэргийлэх.
  • Гликовит: Элэг хамгаалах бэлдмэл.
  • Соёолжин: Хүүхдийн аминдэм.
  • Барагшун: Олон төрлийн эрдэс, идэвхит бодисуудын нэгдэл. Дархлаа сэргээх, үрэвсэл дарах, тамир тэнхээ оруулах. 
  • Шарталтын доктор: Шар тайлах бэлдмэл.
  • Хар сармисны ханд: Олон талын үйлчилгээтэй ханд.

Шарталтын доктор

Шарталт тайлж, элэгний эсийг гэмтлээс хамгаална.
Архи буюу спиртлэг ундаа уухын өмнө болон дараа хэрэглэвэл илүү зохимжтой.
найрлагандаа:
Hovenia dulcis, Силимарин, N-Ацетил-L-цистейн, витамин B1, B6. C, Арвайн соёолж, Глюкоз, Элсэн чихэр, Цэвэршүүлсэн ус орсон.
 
Шарталтын доктор, хар сармисны ханд. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн

Хар сармисны ханд.

*Дархлааг дэмжиж, хавдраас сэргийлэх, хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах,
*Хөгшрөлтийн эсрэг,
*Антиоксидант буюу бие махбодийг хоргүйжүүлэх,
*Цусны даралт ихсэх ба цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд байлгах,
*Судасны бөглөрөл, судасны хатуурлаас сэргийлэх,
*Бактери болон вирусын эсрэг халдваргүйжүүлэх үйлчилгээтэй.
Найрлагандаа:
Хар сармисны ханд, Цэвэр зөгийн бал, Лимоны хүчил, Цагаан гаа орсон.

Дэлгүүрийн хаяг: Энх тайваны гүүрний зүүн урд талд, 120 мянгат, Хурд группын КН апартмент, 6е байр, Агаруу дэлгүүр, 89005671


No comments:

Post a Comment