Thursday, December 25, 2014

Спирулина буюу мушгираа замаг



Дэлхий дээрх хамгийн эртний амьд биетүүдийн нэг болох спирулина хөх-ногоон замаг нь хэдэн тэрбум жилийн турш хүчилтөрөгчийг үйлдвэрлэсээр иржээ. Спирулина нь зөвхөн ус ууж, спирулина идэж амьдарч болохуйц маш их тэжээлийн бодисуудыг агуулдаг. Маш олон тооны судалгаануудаар спирулинагийн агууламж, үйлчилгээг судалсан байдаг. Энэ нь 60-70%-ийн төгс уураг буюу эссенциал 8 аминхүчил, 10 эссенциал биш аминхүчлүүдийг агуулдаг. Уургийн кг жин дэх агууламжаараа үхэр, тахианы мах, шар буурцгийнхаас ч их. 

Спирулина замаг

Бусад тэжээлийн бодисуудаас дурьдвал биед омега-3 тосны хүчилд хувирдаг гамма-линолений хүчил, линолейн хүчил, арахидоны хүчил, В12 аминдэм, төмөр, РНХ, ДНХ нуклейн хүчлүүд, хлорофилл, фикоцианин ордог. Фикоцианин нь зөвхөн хөх-ногоон замганд л агуулагддаг дархлаа сайжруулах үйлчилгээтэй найрлага юм.
Спирулина нь шимэгдэх чадвар маш өндөр, дархлааг сайжруулж, эрдсийн шимэгдлийг нэмэгдүүлж, холестеролын хэмжээг бууруулдаг.

 
Спирулина замаг

Спирулинаг хэрэглэх үед биеийн байдал, энерги мэдэгдэхүйц нэмэгддэг. Биед шаардагдах шимт бодисуудаар хангаж, биеийг цэвэрлэж, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна ханиад, хомхой, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг өвчин үүсгэгч вирусууд болон бүх төрлийн хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгаалалтыг бий болгодог.

Омега-3 тосны хүчлийг зөвхөн загаснаас авдаггүй ба ургамлын гаралтай эх үүсвэр болох спирулинагаас авах боломжтой. Омега-3 тосны хүчлүүд нь зүрх, судасны өвчнөөс сэргийлэх, артрит, остеопороз, чихрийн шижин, сэтгэл гутрал зэргийн тохиолдлыг бууруулж, шинж тэмдгийг намдаадаг. 

Спирулина нунтаг


В12 аминдэмийн агууламж өндөр учраас мэдрэлийн эд, эсийн хөгжил болон биеийн бүх эсийн нөхөн төлжилд шаардагддаг. Спирулина нь А аминдэмийн урьдал бодис болох бета каротин ихтэй учир дархлаа, салст бүрхэвч, арьс, нүдний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

Бусад В аминдэмүүд, Д, К, Е аминдэм, кальци, хром, зэс, йод, магни, фосфор, кали, селен, цайр зэрэг аминдэм, эрдсийг спирулина хэрэглэснээр авч болно. Мэдрэлийн эсийг хамгаалж, элэг, бөөрний хоргүйжүүлэх чадварыг нэмэгдүүлдэг. Биеийн дотоод хүчил-шүлтийн орчныг хэвийн хэмжээнд оруулдаг тул ихэнх үрэвслийн процессийг намдаадаг.

Спирулина нь антиоксидант ихээр агуулдаг учраас чөлөөт радикалуудыг устгаж, хөгшрөлтийг удаашруулж, хоолны дуршилыг нэмэгдүүлж, жин бууруулж, хоол боловсруулалтыг сайжруулж, цус төлжилтийг нэмэгдүүлэх гэх мэт маш олон ач тустай. 

Спирулина шахмал


Микробын эсрэг үйлчилгээтэй тул эмгэгтөрүүлэгч бактер, мөөгөнцрийн ургалтыг хянаж байдаг. Найрлага дах полисахарид нь ясны чөмөг, сэрээ булчирхай, дэлүүний эсийн үйл ажиллагааг сайжруулснаар дархлааны үйл ажиллагааг идэвхижүүлдэг.
Цацрагийн хордлогыг спирулина үр дүнтэйгээр эмчилж байсан туршлага ч байдаг.

Хэдийгээр тааламжгүй амттай ч шахмал хэлбэрээр хэрэглэхэд амтыг их мэдрэхгүй. Бага насны хүүхдэд нунтаг хэлбэрээр нь жимс, ногооны шүүс, каш, зутан, тараг, хоолонд хийж өгөхөд тохиромжтой. Насны хязгаарлалтгүйгээр бүх насныхан хэрэглэхэд зохимжтой гайхалтай хүнс юм.

/http://www.naturalnews.com/036101_spirulina_superfood_nutrients.html/

Спирулина замаг болон түүнтэй адил төрлийн замаг болох Хлореллагийн ялгаа

Спирулина
  • Сайн шимэгдэлттэй уургийн агууламж өндөртэй. Үхрийн махны уурагнаас 12 дахин их хэмжээний уургийг агуулдаг 
  • Хлореллагаас илүү сайн шимэгдэнэ. Хлорелла зарим хүнд суулгалт үүсгэж магадгүй.
  • Гамма-линолений хүчил нь тархи, зүрх, бусад эрхтнүүдийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. 
  • Фикоцианин хэмээх дархлаа дэмжих, хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй бодис агуулдаг. 
Хлорелла
  • Хлорофиллийн баялаг эх үүсвэр болдог тул хоргүйжүүлэх, цэвэрлэх үйлчилгээтэй. 
  • Элэгний өвчтэй, архи, тамхи хэрэглэдэг хүмүүст илүү тохиромжтой. 
  • Өтгөн хатдаг хүмүүст тустай.
  • Нөхөн сэргэлт шаардлагатай мэдрэл, булчингийн дегенератив өвчнүүдээр шаналт байгаа хүмүүст хэрэгтэй. 
  • Хлораллегийн өсөлтийн хүчин зүйл хэмээх өсөлтийн хүчин зүйлийг агуулдаг. Энэ нь дархлаа дэмжих үйлчилгээтэй байдаг. Энэхүү өсөлтийн хүчин зүйл нь мэдрэлийн эд, эсийг нөхөн төлжүүлдэг тул тархи, мэдрэлийн дегенератив өвчнүүдийн үед хэрэглэдэг.

No comments:

Post a Comment