Friday, December 19, 2014

Эслэг, пробиотик болон пребиотик, тэдгээрийн ач тус

Пребиотикууд ба пробиотикууд нь хоол боловсруулах замын бактеруудын тэнцвэрт байдлыг хадгалахад оролцдог.

Пробиотик агуулсан хүнснүүд

Пробиотикууд нь өсгөвөрлөсөн бүтээгдэхүүн болох тараг, бяслаг, давсалж дарсан байцаа (sauerkraut)-нд агуулагдах бөгөөд ингэснээр та хоол боловсруулах замдаа Lactobacillus, Bifidobacterium зэрэг ашигтай бактеруудын тоог нэмдэг.  Харин нэмэлт хэлбэрээр хэрэглэх тохиолдолд гэдсэнд задрах бүрхүүлтэй (enteric-coated capsule) хэлбэрээр хэрэглэх шаардлагатай. Учир нь пробиотикуудын 99% нь ходоодны хүчилд 1 цаг (хоол ходоодонд боловсрох дундаж хугацаа) болоход устдаг байна. Гэхдээ гэдсэнд задрах бүрхүүлгүй бүтээгдэхүүнийг хоолны өмнө ууснаар энэ үүнээс сэргийлж болдог байх магадлалтай.


Пробиотикийн эх үүсвэр болсон дарсан байцаа

Харин пребиотикууд нь хүнсний бүтээгдэхүүнүүдийн боловсорч, шимэгддэггүй хэсэг бөгөөд хоол боловсруулах замаар өнгөрөх явцдаа ашигтай бактеруудыг тэжээж, тэдний өсөлтийг дэмждэг. Өөрөөр хэлбэл пребиотикууд нь ашигтай бактерийг эрүүл оршиход тусалдаг. Пребиотикууд нь ширхэглэг нүүрс ус болох олигосахарид бүтэцтэй байдаг. Олигосахаридууд нь жимс, шош, буурцаг, бүхэл үр, тарианы бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. 

Эслэг

Хүнсний эслэг бол ургамлын найрлагад ордог, биед боловсорч, шимэгддэггүй хэсэг юм. Хүнсний эслэгийн ач тусаас дурьдвал өтгөн хаталтаас сэргийлэх, эмчлэх, бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх, цусны холестерол бууруулах, хоолны дуршилийг бууруулж, хэт их идэхээс сэргийлэх гэх мэт. Эслэгийг уусдаг /пребиотик/ болон уусдаггүй гэж ангилдаг. Уусдаг эслэгийн талаар дээр дурьдагдсан. Харин уусдаггүй эслэг нь усыг өөртөө татаж, өтгөний хэмжээг нэмэгдүүлж, өтгөн хаталтыг намдаахад тусалдаг.

Уусдаггүй эслэгийн эх үүсвэрүүд: бүхэл үр тарианы бүтээгдэхүүнүүд, буудай, хивэг, самар, төмсний хальс, маалинганы үр, хулуу, гадил
Уусдаг эслэгийн эх үүсвэр: вандуй, органик шар буурцаг, хөх тариа, овьёос, арвай, чавга, гадил, алим, чавганы дотор талын хэсэг, брокколи, лууван, амтат төмс, сонгино, таван салааны үрийн хальс /psyllium seed/

Өтгөн хаталтаас сэргийлэхэд туслах зөвлөмж
Маалинганы үр олон талын ач тустайгийн нэг нь өтгөн хаталтаас сэргийлэх
Чиа үр нь мөн эслэгийн өндөр агууламжтай
Эцэст нь Lifestream үйлдвэрийн гэдэс цэвэрлэгээний багцын талаар мэдээллийг оруулж байна.

Бүтэн биеийн цэвэрлэгээ ном, гэдэс дотрын цэвэрлэгээ



No comments:

Post a Comment