Sunday, December 28, 2014

Байгалийн жимсгэнүүдэд агуулагдах антоцианин, ач тус

Флавоноидууд нээгдсэн түүх

Флавоноидуудыг, мөн С аминдэмийг, 20-р зууны хамгийн ихээр хүндлэгдсэн биохимич Albert Szent-Gyorgyi (1893-1896) нээсэн юм. Szent-Gyorgyi нь С аминдэмийг ялгах явцдаа флавоноидуудыг нээсэн. Буйлнаас нь цус гардаг найздаа нимбэгнээс гаргаж авсан, боловсруулалт, цэвэршүүлэлт хийгээгүй С аминдэмийн бэлдмэл өгөхөд цус алдалт нь зогсжээ. Дахин буйлнаас нь цус гарч эхлэхэд маш цэврээрээ байгаа С аминдэм өгчээ. Тэрээр өмнөхөөс илүү сайн үр дүн гарахыг хүлээж байсан ч ямар ч үр дүн гарсангүй. Szent-Gyorgyi дараа нь боловсруулалт хийгдээгүй С аминдэмийн бэлдмэлээс флавоноид хэсгийг нь ялган авч, найздаа уулгахад бүрэн эдгэрсэн байна.

Szent-Gyorgyi өөрийн нээлтээ судасны ханын нэвчимтгий чанарыг бууруулдаг учраас "P аминдэм" /permiability: нэвчимтгий чанар/ гэж нэрлэжээ. Судасны нэвчимтгий чанар буурах нь С аминдэм дутагдлын өвчин болох чийг бамын гол шинжүүдийн нэг юм. Тэрээр чийг бам нь С аминдэм болон флавоноидуудын дутагдал хоёулангаас үүсдэг гэж үзсэн. Флавоноидууд нь аминдэмд байх шаардлагуудыг хангаагүй учраас тэгэсгээд хаягдсан ч аминдэм, эрдэстэй адил хүний хоол тэжээлд маш чухал байр суурийг эзэлсээр байдаг.

Флавоноидуудын гол эх үүсвэрүүдэд цитрус жимснүүд, жимсгэнүүд, сонгино, яншуй, буурцагнууд, ногоон цай, улаан дарс ордог. Өдөрт 150-200 мг флавоноид хэрэглэхийг АНУ-д зөвлөдөг.

Флавоноидууд нь дотроо маш олон хэлбэртэй, олон янзын хүнсний найрлаганд ордог. Тэдний дундаас антоцианиныг танилцуулж байна.

Манай орны хувьд антоцианины эх үүсвэр нь үхрийн нүд, хад, нэрс, аньс гэх мэт хөх, чернилэн ягаан, улаан өнгөтэй бүх төрлийн жимсгэнүүд, импортоор орж ирдэг усан үзэм, үзэм гэх мэт жимс, хүрэн байцаа, хаш ногоо, улаан хүрэн сонгино зэрэг хүнсний ногоонууд орно.

Антоцианин нь зарим жимс, хүнсний ногооны улаан, чернилэн ягаан, хөх өнгийг үүсгэдэг нөсөөт нэгдэл юм. 

Антоцианин агуулдаг хүнсний ногоо, жимснүүд

Антоцианины ач тус үйлчилгээ:

-Компьютерээс үүдэлтэй нүд чилэх, ядрахаас хамгаална.
-Нүдний хараа муудахаас сэргийлнэ. 
-Тархины бичил судасны уян хатан чанарыг сайжруулна.
-Тархины цусан хангамжийг сайжруулна.
-Мэдрэлийн эсийг гэмтлээс хамгаална. 
-Эд, эсийн гэмтлээс сэргийлж, хөгшрөлт, үрэвсэл, хавдраас сэргийлэх үйлчилгээтэй антиоксидантуудын өндөр агууламжтай.
-Зүрх судасны өвчин тусахаас сэргийлнэ, судас хатуурлыг хүндрэхээс сэргийлнэ.
-Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
-Цус бүлэгнэлтийг бууруулж, цус шингэлнэ.
-Хавдрын эс үүсэхээс сэргийлнэ, хавдрын эсийн ургалтыг удаашруулна.
-Хавдрыг тэжээх судас үүсэх үйл явцыг сааруулна. 
-Чихрийн шижинтэй хүмүүсийн цусны сахарыг бууруулж, инсулинд мэдрэг байдлыг нэмэгдүүлнэ.

Дээрх үйлчилгээнүүд нь одоогийн байдлаар судлагдаж тогтоогдсон үр дүнгүүд юм. Гэхдээ цаашид илүү их судалгаа хийж, илүү нарийн судлах шаардлагатай хэвээр байгаа /Medicinal Plants as Antioxidant Agents: Understanding Their Mechanism of Action and Therapeutic Efficacy, 2012 номноос/.
Нүдийг хамгаалах нь
Орчин үеийн амьдралын хэв маягт компьютерийн хэрэглээ ихэссэнээр нүдний үрэвсэл, улайлт, ядаргаа, хараа муудах зэрэг асуудлууд урган гарч ирж байна. Лайфстрийм үхрийн нүдний бэлдмэл нь компьютертэй холбоотой хараа муудахаас сэргийлж, хараа сайжруулах үйлчилгээтэй.

Тархины үйл ажиллагааг дэмжих нь
Лайфстрийм үхрийн нүдний бэлдмэл нь тархины бичил судасны ханын уян хатан чанарыг сайжруулах, даралтыг бууруулах замаар тархины цусны эргэлтийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг идэвхижүүлж өгдөг.

Үхрийн нүд антиоксидант болох нь
Үхрийн нүдэнд агуулагдах антоцианин нь идэвхитэй антиоксидантын үүрэг гүйцэтгэдэг. Антиоксидантын гол үүрэг нь биеэс чөлөөт радикалыг зайлуулах юм. Хоол тэжээлээр нэмэлт антиоксидант хэрэглэх нь бие организмын ерөнхий эсэргүүцэл сайжруулах нөлөөтэй байдаг. - See more at: http://lifestream.mn/?dazo=mcategory&mcatid=42#sthash.Ia7kOh5M.dpuf

100% байгалийн гаралтай үхрийн нүд жимсний хуурай ханд 28,8г, үүнд агуулагдах антоцианин 60мг - See more at: http://lifestream.mn/?dazo=mcategory&mcatid=42#sthash.Ia7kOh5M.dpuf
100% байгалийн гаралтай үхрийн нүд жимсний хуурай ханд 28,8г, үүнд агуулагдах антоцианин 60мг - See more at: http://lifestream.mn/?dazo=mcategory&mcatid=42#sthash.Ia7kOh5M.dpuf

100г-д агуулагдах антицианины хэмжээ /J. Agric. Food Chem. 2006, 54, 4069-4075/

Зэрлэг нэрс /wild blueberry/:                  486мг
Таримал нэрс /cultivated blueberry/:      386мг
Үхрийн нүд /blackcurrant/:                    476мг
Улаан бөөрөлзгөнө /red raspberry/:       92мг
Аньс /cranberry/:                                     140мг
Гандгаарь /elderberry/:                            1375мг

Жимсэн дэх антоцианины агууламж

Агаруу дэлгүүрт /89005671/ аньс, үхрийн нүд, хад, нэрс жимснүүд хөлдүү хэвээр худалдаалагддаг. Хөлдөөснөөр тэжээллэг чанар нь хамгийн удаан хадгалагдах боломжтой.

Хөлдөөж, худалдаалж буй жимсгэнүүд

Агаруу дэлгүүрт Шинэ Зеландын үхрийн нүдний бэлдмэл болох Lifestream Bioactive Blackcurrant худалдаалагддаг. 1 капсулдаа үхрийн нүд жимсний хуурай ханд 28,8г, түүнд агуулагдах антицианин 60мг. 320202 утсаар захиалбал хот дотор үнэгүй хүргэлттэй.

Үхрийн нүдний бэлдмэл

No comments:

Post a Comment