Monday, December 29, 2014

Арьсаа гаднаас нь биш дотроос нь чийгшүүл

Арьс хэдийгээр хүний биеийн хамгийн том эрхтэн боловч тэжээлийн бодисуудыг шингээж авдаг хамгийн сүүлийн хэсэг юм. Өөрөөр хэлбэл хоол тэжээлийн бодисууд хоол боловсруулах замаар орж, цусаар дамжин тараагдсаар хамгийн сүүлд арьсанд очиж, шим тэжээлийн бодисуудаар хангадаг. Тэгэхээр арьс толигор чийглэг гэрэлтэж байвал таны бие бүхлээрээ тэжээлийн бодисуудаар хангалттай хангагдсан, эрүүл байна гэсэн үг. 

Таны идсэн хоол таны биеийн эд эс болдогтой адил таны арьсандаа түрхсэн бүтээгдэхүүн ч таны эсэд орж байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэдийгээр гаднаас нь чийгшүүлнэ гэгддэг ч ихэнхдээ таны уншиж ч чадахааргүй олон химийн нэгдлүүдийг агуулсан байдаг. Тийм учраас та гаднаас нь мэдэх мэдэхгүй бүтээгдэхүүн хэрэглэснээс дотроосоо эрүүлжиж, гялалзахыг урьдал болгохыг хичээгээрэй.

Арьсыг чийгшүүлэх супер үйлчилгээтэй 7 хүнс


1. Өргөст хэмх
Өргөст хэмх нь арьсанд чийгшил өгч, уян хатан болгох үйлчилгээтэй цахиур элементийг агуулдаг. Өргөст хэмхний дийлэнх хэсэг нь ус бөгөөд амны зугаа болгон идэхэд ч тохиромжтой. Мөн бүх төрлийн шинэ ногооны салатандаа өдөр тутамд тогтмол хэрэглэж байх нь арьсны чийгшилийг хадгалахад тусална.

2. Цоохор майлз
Цахиур агуулах энэхүү ногоо нь бүх төрлийн шинэ ногооны шахсан шүүсэнд өвөрмөц амт оруулдаг.

Цоохор майлз

3. Чиа үр
Омега-3-ийн өндөр агууламжтай чиа үр нь арьсны эсийн ус алдагдахаас хамгаалах үйлчилгээтэй.

Чиа үр. Агаруу дэлгүүрт худалдаалагддаг. 89005671
4. Алое вера
Алое вера буюу зуун настыг гаднаас нь хэрэглэхээс гадна дотроосоо ууж хэрэглэхэд арьсыг төлжүүлж, толийлгож байдаг. Мөн бүх төрлийн шейк, ногоо, жимсний шүүсэндээ нэмж ууж болно.

Алое вера гоо сайханд
Ууж хэрэглэх Алое. 320202 утсаар хүргэлт үнэгүй

Нүүрний шүршигч Алое. 320202 утсаар хүргэлт үнэгүй. Агаруу дэлгүүр
5. Ус
Мэдээж усыг хангалттай хэмжээгээр ууж байх нь эд эсүүдийн бодисын солилцоо хэвийн явагдах орчин болно. Хүний биеийн 2/3 нь ус учраас та бүхий л үйл ажиллагаа хэвийн явагдахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэг аяга тасалгааны температурт байгаа ус уухаас өдрийг эхлэх нь тохиромжтой. Хоолноос 30 минутын өмнө болон хоолноос 2 цагийн дараа 1,1 аяга ус уух нь хоолны шингэцэнд нөлөөлөхгүй ач тустай. 

6. Авокадо
Омега-3-аар баялаг, мөн арьсны эрүүл, сайхан байхад чухал үүрэгтэй.




Авокадо

7. Шийгуа
Хэдийгээр бүх жимс, хүнсний ногоо арьсанд гайхалтай үйлчилгээтэй ч шийгуа, амтат гуа зэрэг нь усны өндөр агууламжтай учраас арьсанд чийгшил дотроос нь өгдөг.




Эх үүсвэр: http://foodmatters.tv/content/hydrate-your-skin-from-the-inside-out


No comments:

Post a Comment